HERO'S WORLD : Буузны музей

Буузны музей

Монгол оронд Тийн урвагч хэмээх төмөр Бар жил гарч байгааг тохиолдуулан Сар шинийн баярыг хэрхэн тэмдэглэдгийг сонирхохоор гадны хэсэг жуулчид манай оронд морилжээ. Тэд эхлээд сар шинийн гол хүнс болсон Буузны музейг үзэхээр ирсэн байв. Музейн тайлбарлагч тэднийг дагуулан явах зуураа ийн өгүүлэв. Энэ жил анх удаагаа ийм музей нээсэн юм. Манай музейд өнгөрөгч Шар шороон үхэр жилдээ хийж идсэн буузнуудын дээжүүдээс тавьсан байгаа та бүхэнд одоо эхнээс нь сонирхуулъя гээд тайлбарлагч нөхдүүдийг дагуулан цааш алхлав.

Удалгүй жуулчид эхний буузны дэргэд ирэхэд музейн тайлбарлагч ийн хэлэв: За энэ буузны нэрийг Оюу толгой гэдэг, манай монголчуудад зориулж Айвенхоу Майнз, Рио Тинто зэрэг гадны томоохон уул уурхайн компаниуд хийж өгсөн бууз байгаамаа, их өндөр өртгөөр чимхсэн гэсэн, энэ хажууд нь дагалдаж ирсэн баримт байна, 100 сая доллар гэсэн батламж, за энд манай сайд дарга нар сайхан бууз хийж өгсөнд баярлалаа гээд гарын үсгээ зурж байгаа тэр үеийн торгон агшинийг буулгасан фото зураг энэ байна.

Дараагийн буузан дээр очиход тайлбарлагч: Энэ буузыг “Элбэгдорж” гэж нэрлэсэн юм. Учир нь манай орон өнгөрөгч үхэр жилдээ шинэ ерөнхийлөгчтэй болоод үүнийг тэмдэглэж Ардчилсан намаас хийсэн бууз байгаам олон хүн ч баяртайгаар идсэн дээ гэв. Цаашлан явсаар бас нэгэн буузан дээр ирэв жуулчид ихэд гайхан харцгаав, тэр буузыг ихэд тусгаарлан шилэн хоргонд хийсэн байлаа, тайлбарлагч Энэ бууз их аюултай учраас ингэж тусад нь байрлуулсан юм аа нэрийг нь “H1N1” гэдэг юм анх Японоос орж ирсэн бууз, тэгээд их олон хүн идэж хордож, өвчлөөд нэлээдгүй хүмүүсийг бурхны оронд нь илгээсэндээ хөөрхий хэмээн ярив. Түүний дараах зэрэгцэн зогсох хоёр буузан дээр очоод тайлбарлагч өгүүлэв. Баруун талынх нь “Анод” зүүн талынх нь “Зоос” гэдэг нэртэй энэ хоёр буузыг банкны дампуурлаар идсэн юмаа, их туранхай мах нь багадсан бас гурилаас нь хүмүүс авчхаад өгөхгүй бултчихсан юм шиг сурагтай гэж хэлэв.

Хэсэг яваад өөр нэг буузны өмнө очив. Нэрийг нь “Ардчилал” гэдэг Ардчилсан намаас хийсэн 2 дахь бууз. 20 жилийн өмнө нээх хүйтэнд хүмүүс зогсож жагсаал хийж байж одоогийн энэ чөлөөт нийгмийг бий болгосны 20 жилийн ойд зориулан хийсэн, сүүлийн үеийн хүүхдүүд амт чанарыг нь мэднэ дээ гараад асуухад. Бас их дажгүй бие хаатай хэдэн буузны дэргэд жуулчид очин сонирхоход, эдгээрийг бол манай тамирчин залуус гадаад орны тэмцээнд оролцож явахдаа хийж идэж байсан буузны дээжис. “Амжилт” гэдэг нэртэй, Жишээ нь манай Боксчин П.Сэрдамба гэдэг залуу Италын Миланд очиж хийсэн бууз У.Мөнх-Эрдэнэ Н. Төгсцогт нар тусалж гурилаас нь элдэлцэж, чимхэлцсэн хамтын хөдөлмөрөөрөө хийсэн сайхан буузнууд даа, Бас болоогүй ээ Жүдочин Х. Цагаанбаатар хэмээх залуу ДАШТ- орж байхдаа их сайхан том бууз хийсэн байна тэр нь энэ байна гэж хажуудах буузыг заав. Жуулчдаа одоо энд дөнгөж саяхан хийгдсэн сүүлийн үеийн хэдэн бууз байна нааш ирцгээ гээд тайлбарлагч яриагаа үргэлжлүүлэв.

Энэ болохоор Эрүүл мэндийн яамнаас хийсэн бууз, даанч дөнгөж хийж байсан шинэхэн нярай бууз нар маань түүхийрч,  дутуу  жигнэгдэж харамсалтай юм болсон , Нэгдүгээр амаржих газарт гарсан явдал нэр өгөхөд хэцүүхэн л байна гэв. Тэд цаашилж дараагийн буузан дээр ирснээ Энэ бол “70 мянга” гэдэг нэртэй бууз Төр засгаас сар шинэ болж байгааг тохиолдуулан хүүхэд хөгшдөд амсуулах төдий бууз нэгдсэн журмаар хийх тарааж өгч байгаа юм гэхэд жуулчид ихэд гайхаж байснаа дараагийн буузан дээр ирцгээв. Энэ бол монголчуудын бахархал Сумо - ын их Аваргын нэрээр нэрлэсэн “Асашёорюү” гэдэг бууз даа. Саяхан Манай аварга би хятад бууз идэхгүй Монгол бууз иднэ гээд нэг нөхөртэй маргасан юм, тэгсэн өнөөх Япончууд Асашёорюү их цамаан байна гээд шогтоод байхаар нь манай хүн маваши гаа тайлчихсан тэгээд ирж Монгол Буузаа идэх гэж байгаа болохоор түүнд зориулж хийсэн бууз байна хэмээн хэлэв. Хөөрхөн түнтгэр тэр буузыг жуулчид ч ихэд сонирхон харна.

тэд явсаар сүүлийн буузан дээр ирсэн байв. Тайлбарлагч Энэ бууз бол Ерөнхийлөгчийн урилгаар ирсэн “Эрнандо Де Сото” гэдэг нэртэй бууз, Ерөнхий сайдын санаачилсан, манай оронд анх удаа болж буй “Монголын эдийн засгийн чуулга”-ны үеэр хүмүүсийг дайлах гэж Перу улсаас ирсэн ямар амттайг нь хүмүүс өөр өөрийнхөөрөө дүгнэж хэлэх байхаа гэв. Музейн тайлбарлагч: Өнгөрөгч Шар шороон үхэр жилд ийм буузнуудыг жигнэж идсэн билээ бид, Одоо ирж буй Төмөр бар жилдээ илүү их амт чанартай сайхан буузнуудыг амтална гэдэгтээ манай ард түмэн итгэлтэй байгаа гэсээр үгээ дуусгаж жуулчдыг гаргаж өгөв. ихэд сэтгэл хангалуун, үнэрэнд нь цадлаа гэсээр гаднахын музейгээс гарч Жинхэнэ Монгол бууз олж идэхээр рестораны зүг одов.

start=-10 , cViewSize=50 , cPageCount=1

40 сэтгэгдэл:

тэнэг, мангар, новш, хуц,
Undriga (зочин)

хэхэ

Zeusy (зочин)

Манай улсад бас зомби буузнууд ч би түүнийг нэг залуу хийж өөрөө устгасан юм. Их баатарлаг санагдсан шүү хихи

Оранж

буузны зураг харсан бууз идмээр санагдав...... Одоо уншаатий....кккк

Zeusy (зочин)

Манай улсад зомби буузнууд ч бас байсан. Түүнийг нэг эрдэм шинжэлгээний ажилтан залуу, туршилт нь амжилтгүй болж хийсэн. Гэхдээ тэр их баатарлагаар " Би хийсэн учраас би устгана" гэж хэлээд ганцаарахнаа устгацан шүү хэхэ

Zeusy (зочин)

Яагаад миний сэтгэгдэл модератор луу илгээгдээд байнаа

MC Аав

миний сээгий гарсан эсхийг хараагүй байсан гараагүйм байна. Зөөз зө хэро надтай харьцмааргүй байгаамбүздэ

Арслантай авдар

Цул алтаар таваг дүүрэн бууз цутгуулаад ордондоо залчихмаар л байгаашд...

Аанхаа

За энэ бол манай "БААТАРБУУЗ" хэмээх шинэхэн бууз байгаа юм. Гөгө блог дээр дөнгөж гаргаж ирээд сэвээд одоо идэх л дутуу болсон юм, за энэ бол манай гээд цааш нь өнөө хэдийгээ лаагаа лаагаа явчуул айн "МЭСБУУЗ" "НАЧИНБУУЗ" "АНЧИНБУУЗ" "ЖҮРЖТЭЙБУУЗ" "ХЭРЦГИЙБУУЗ" "ЯНЗ-БУУЗ" "ЧӨТГӨРБУУЗ" "ЭНЭБОЛБУУЗ" "ДОЛООДОГБУУЗ" НТР АЙН КК

Сод

hehe goy bolsn bna shoo amtlagch ntr ni lagaa lg hehe salhiiin arga algaa

Elkhan

Ирэх жил ч бүр балай буузнууд ихээр нэмэгдэх байх даа... 5-н толгой, газар доргилт, ган нтр...

HERO

Ундрига: хохо
batsy: миний шүүлтүүрт орсон үг байсан учраас модератор луу илгээгдсэн байна. одоо оруулчихлаа.
Оранж: чи ер уншихгүй сээгий үлдээдэг юм байна тээ
аав: Хэхэ яааваа, сая л орж ирээд харлаа. харьцахгүй гэнээ, байхгүй байсан байхад. шүүлтүүрт орсон сэтгэгдэл байхгүй л байна ш дээ.
А.Авдар: Алтан бууз идэх сонирхолтой байгаамуу.
Аанхаа: Би одоо Баатарбууз болжийна уу. ЧИ тэгүүл Аанбууз.
Сод: ээ би амтлагчийг нь багадуулжээ, соорий амаа сайн арчаарай. хомхой долоов.
Elkhan: ирэх жил ямар бууж жигнэгдэхийг би таашгүй ээ.

Оранж

өнөөдөр өлсөөд тэгчлээ .....

Joe.

жинхэнэ монгол бууз ч гэрт гараар хийсэн бууз л байхдаа хэхэ

Frank

Өө манайхан одоо буузаа хийгээд идээд эхэлцэн нтр. Өнгөрсөн жилийн буузнууд ч янз бүрийн амттай байсан даа. Үүн дээр нэмээд нэлээд хэдэн бууз музейд тавичмаар ч юм шиг...

HERO

Оранж: Тэгээд орой бууздий л гэсэн ш дээ.
Жоё: чи бас Аанхааг дагаад намирчих юмаа. тэр блог дээрээ нааг.
Frank: Музейд тавьсан буузнуудыг бүгдийг нь би нэрлээгүй байна, бичвэл майр урт юм болно биз.

Aero (зочин)

Дотроо зоостой бууз байнуу

HERO

Aero: Хэхэ, харин ч нэг зоостой бууз байгаа шүү, олж чадвал тэр л биз, эсвэл Азтай нэгэнд нь таарна биз. чи бас эртээдээс хойш зочиноор орж ирээд байгаа, хэн гэдгийг чинь мэдсэн шөө.

Zeusy (зочин)

Мөн Монгол улсад зомби буузнууд байсан ба тэднийг нэг залуухан эрдэм шинжээлгээний ажилтан амжилтгүй туршилтнаасаа болж хийсэн ба сүүлд нь өөрөө бүгдийг нь устгажээ. Тэр цагаас хойш түүнийг буузны эрлэг хэмээн нэрийджээ хэхэ

☠хүн_биш ☠дуралчихжээ би дуралчихжээ☠ (зочин)

keke

aztan

Үхэр жилийн буузнуудыг жигнээд жигнээд тавьцан байна ш тэ

Данги

Энэ бичлэгээр чинь 2009-Үхэр жил гэсэн нэртэй хүүхэлдэйн кино хийвэл даж юм бишүү хэхэ

Үүлхэн (зочин)

Бууз ч гоё харагджийнэ шүү...

HERO

Batsy: за за тэгсээн тэгсэн.
Хүн мөн биш: kaka
Азтан: Бари жилийнхийг хүлээж байна.
Данги: даж юмаа хийлдээ харий.
Үүлхэн: Дөхх, маргаашжингаа л идэх байхдаа.

FC

хамаг бууз идэх хүсэлийг сэрээгээд хаяачих юмаа хэхэхэ

~Freedom writer~

Bi say buuz idsen...hahah....ene ch hol bgaa hund ih shn hereg shuu.

ntsoom (зочин)

he he ineedtein be

HERO

fc: тэгээд идээч дээ хэ хэ.
Дураараа бичигч: худлаа монголоос тийм хол газар яг бууз олдооч хэ хэ.
Нцоом: хэ хэ тиймүү.

~Freedom writer~

Дураараа бичигч биш шүү. Нэртэй устай хүн шөө би нөхөр мээн.
Олдох биш бий болгосын за....Махыг нь татаад гурилыг нь зуураад чимхээд чимхээд жигнээд идсэн юм чин яахын....хихи

Сод

anh udaal gereese hol shine sar gargj bna setgel gegeltsed zugeer bj bgad zurhnd gunig hurad tiimhn ym aa hehe amtlagch ni yg taarsn bna a ho hehe amaa archsoon gl o hehe

HERO

Freedow writer: за өршөөж ажаамуу. Чиний сүүлийн нийтлэлийг уншаад, эндүү ташаа ойлгосон тухайгаа бичсэн бөлгөө.
Сод: Хол байгаа хүмүүсийн сэтгэл гэгэлзээд хэцүүхэн байдагаа, тэр зовлонг би бас мэдэрч байсан удаатай.

Aero (зочин)

Хаха хэн гэж?

tuguu

таанарийн хэлээд байга буузнуудаас чинь болоод хордлого авчаад байна тэр зомби нтр гээд. нааг зомби болгох гэж байна лээ ш дээ. хэхэ тэр нь яадаж байхад цасан гуашиг харагдуулж байна лээ

Хашка

hehe. blogiig chin bishirchlee, bi sayhnaas l blog hotolj bgaa nadad tuslah uu?
kkk...

Гана

hehe aldiin bna

Улаан Хатан

Тэр буузнуудыг нь идхиймсааан гэсэн .хэхэ

~Freedom writer~

Хихи....Уншсаан уншсан.

Хулан

бууз аймар гоё...

Билгээ

ХЯМРАЛ гэдэг нэртэй бууз байнаа. Америкаас ирсэн гэсэн

Билгээ

ХЯМРАЛ гэдэг нэртэй бууз байнаа. Америкаас ирсэн гэсэн

UUGII (зочин)

k

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)