HERO'S WORLD : Хүмүүний сэтгэлийг хөдөлгөж эс чадваас хөнгөн бийрийн үзүүрийг хөшиж юу хийнэ.

Энэ өдрийн түмэн амгаланг айлтгая.

“Хүмүүний сэтгэлийг хөдөлгөж эс чадваас

хөнгөн бийрийн үзүүрийг хөшиж юу хийнэ" гэж Инжинаш хэлсэнчлэн Авьяасгүй хүн гэж байдаггүй хүн бүрт гар, нүд, оюун ухаан гээд бүхий зүйлсийг ижилхэн заяасан байдаг болов уу гэж би сэтгэнэм. Манай Гөү Гөү блогчид дотор шүлгийн мөр тэрлээгүй блогчин гэвэл бараг үгүй бөлгөө. Тиймээс надад нэгэн санаа хөврөн орж ирснийг хэрэгжүүлье хэмээн би бодлоо. Эргээд хархад дурсамжтай хойч үедээ үлдэхээр, нүдэнд харагдаж гар баригдах зүйл бүтээюү гэж бодрол болов. Тиймээс та бүхэн сэтгэгдлээр дөрвөн мөртийн цоморлогоо өргөн барьж болгоо нуу.

Хэн хэдэн ч удаа дөрвөн мөрт бичиж болно гол нь шүлэг биш энгийн сэтгэгдэл орж ирвэл устгана гэнэлээ. Сэдэв бол чөлөөтэй. Таны зохиосон бадаг мөр таны л өмч. Та бүхэн амжилт хүсье.


start=11 , cViewSize=50 , cPageCount=2

Сэтгэгдэл: 61-с 12-61 харуулж байна

тэнэг, мангар, новш, хуц,
tuguu

Амьдрал хэмээх шиитгэл аж
Үхэл хэмээх шагнал аж
Зовсон хүн жаргана гээчээр
Амьдралын цаадхад хүрюү би.

tuguu

Өөрийн бодож явдаг зүйлээ 2 янзаар илэрхийлхийг оролдов

Joe.

Үүлгүй тэнгэрт дүүлэх шувуу шиг нисюу би
Өнгөгүй усанд шумбах загас шиг цэнгэюү би
Үнэнгүй амьдралд сүүдэр нь болж гэрчилюу би
Үхэх төрөхийн хооронд баяр гуниг нь болж амьдарюу би

tuguu

Холоос харвах сум
Хөөрхий хэрээг онлоо
Хөдөлж чадкуу ч тэр
Амьдралын төлөө тэмцэлдэнэ.

HERO

Сэтгэлээс гарах яруу эгшиг
Сэмхэн хөврөх гунигийн үүлсийг
Сэлүүрдэн аваад одох шиг
Сэргэлэн цовоо болгов намайг.

MES POSTZ

Чи бол надад хайртай шидтэн, миний сэтгэлийг илбэдсэн
Саар зүйл тохиодог ч гэсэн бидний дунд бол үл бүтсэн
Өглөө босход зүүдэнд ирсэн чамайг бодсоор нүдээ нээнэ
Үдэш болход чамайг бодсоор нүдээ аньдаааг хонгор мэээнэ

Гэж мэгжийвал яажээн энчэн

tuguu

Сэтгэлээ нээх блог минь байна
Сэтгэгдэл үлдээх блогчид байна
Ороод харвал хоосон лав биш
Олон янзаар сийлээстээ Гөү Гөү минүү.

AXIOM

Medehguigee
Medehgui
Medemhiirsnee
Medeed ... iim shuleg baij boloh uu kk

Zeusy (зочин)

Хүмүүс мэдээгүйгээсээ болж алддаг
Мэдсээр байж алдана гэдэг бол тэнэгийнх
Хүн алдаж байж суралцдаг
Бусдын алдаанаас суралцана гэдэг бол ухаалагынх

oolhonoo

bi yag ene ugiig negen Zuraach emegteigees yariltslaga avch baihdaa tavij bailaa. Unen goe ug uuchlaarai naiz ni daanch shuleg unendee zohioj chaddaggui yum

Анчин (зочин)

ХӨХНИЙ ТОЛГОЙ СЭРВЭГНЭЖ
ХӨНДИЙ ЦЭЭЖЭЭР САЛХИ ИСГЭРХЭД
ХӨЛИЙН ХУМСНЫ ЧИМЭЭ ЦУРАЙТАЖ
ХӨНДЛӨН ХОНГИЛООР АЛХАНА БИ...

ШИНЭ ЗАЛУУ ЯРУУ НАЙРАГЧ Ч.АНЧИН

GansukhB (зочин)

Арван хурууны шандас
Авьяас билгийг сорьж
Санаанд орсон хэдийг
Сараачиж суух нь сайхан

Ruiz (зочин)

Хүн хайртай хүнийхээ өмнө боол
Гэхдээ сэтгэлээрээ боол
Өөр хэнийг ч бай таниагүй ч бай
Зөв дурлалдаа шударга байгаарай
Хүнээ таньж дурлаарай залуусаа

Zeusy (зочин)

Хөөрхөн чамайгаа харах болгонд
Хайр хүрэх юм
Хүний шунал нүдийг харахаар
Харам сэтгэл гарах юм

MES POSTZ

Ямар ч хамаагүй зүйл бичиж байхад
Яаж ийгээд толгой нь холбогдоо
Ядахнаа нэг утга гаргавал
Яахуу дээ тэр шүлэг болжаам л даа

HERO

Алсаас гэрэлтэх од чамайг
Ажин сууна би тэртээгээс
Алтан наран мандах болход
Ахиад уулзахыг хүлээн гуниглана.

Bolduush (зочин)

Анчин копидохгүй шөөө. Ер нь би ч гэсэн яад болдгүйн.
Хико-д Төрсөн өдрийн бэлэг болгов.
Ганцхан өдөрт хайраа олж амьдрлаа өөрчилсөн
Ганцхан пэйрээр флоашийг палаптдаг
Ганцхан хүслээр мохошгүй мөрөөдлийг цогцлоож
Ганцхан үгээр тэр залууг уяяраасан... нтэр гэсэн явцгүй болчихлоо.


Сэтгэлд хургасан түмэн үг
Чам руу тэмүүлэх нь шүлэг
Зүрхэнд бугшсан галын дөл
Чам руу ноцох нь хайр....

MC Аав

Надад чи минь ирсэн мөртлөө
Нэг л мэдхэд нисээд одсоон
Эргээд ирхийг чинь би хүлээсээр
Элгээ эвдэж өвчүүгээ элдэнэ би

Манай найз 10-д байхдаа миний дэвтэр дээр бичиж байсийн. Модернизм юм гэсээн хэхэ

MC Аав

Элгээ эвдэж өвчүүгээ ярна

гэж байсийн байна хө сорри

Attila

Бүх зүйлийн амт бол чи

Бүх зүйлийн өнгө бол чи

Бүх зүйлийн хүчний ундарга бол чи

Бүх зүйлийн хийх зориг бол чи

AXIOM

Manai mongolchuud denduu...gej
Manai mongolchuud uulga aldana
Odoogiin zaluus arai l ...gej
Odoogiin zaluus jig jug yritsgaana.
Avilgaltai temtsene gej
Avilgachid urialna
Teneguud teneguudee
Teneg gej tenegtene

Aidaa bi yu ch oilgohgui yu
Argagui teneg l yum baihdaa...

HERO

Салхиар туугдан навчис хийснэ
Сараар гэрэлтүүлж цас будрана
Сувдан дусал бөнжигнөж бороо шиврэнэ
Сайхан чи минь харин хаана байна аа.

Ариунбаяр

Өчигдөр чамтай байхад дэндүү сайхан байсан
Өглөө босоод харин чамайг үзэн ядсан
Амьдралд минь чи хэрэгтэй ч юм шиг
Хамт сэрээд харахаар хэрэггүй ч юм шиг
Эцэг эх чинь яагаад чамд ийм нэр өгсийн бол
Эхнээс нь үсэглээд хэлвэл Ш.А.Р.Т.А.Л.Т

Хэхэ би юун балай юм биччихвээ? Шартсантай холбоотой байх :))

AXIOM

blogchid blogchid hoorhondoo
boov moovond durtaidaa
tehdee l ih sonindoo
tos entr heregledegdee...kk

AXIOM

Anchin ih sonindoo
Angiin buu ni oordoo
Tehdee l bas sonin gesen
Tosolgoo ih shaarddag genelee

Анчин (зочин)

ээ сда нааг биччиж
энүүхэндээ гэхэд тос биш эм хэрэглэгэд болсон шүүдэээ
санаа сэтгэлээ салгаж байхад
сануулж ингэх хэрэг байна уу даа...

ssss (зочин)

Herem herem hoorhondoo
Hertsgii gedeg gunshintaidaa
Ovol bolohoor daardagdaa
Ovortoo hiine gej ailgadagdaa

ssss (зочин)

ynzaga ynzaga hoorhondoo
ynaghan hoorhon nerteidee
zohion baiguulah durtaidaa
zohio hiihdee ch adilhandaa

Аанхаа

Танилцы, Аанхаа
Нэрээ хэлээч ээ, Аанхаа
Янз үзээд байгаарай, Гүүшд
Тэгээд хэн юм чи, Аанхаа

HERO

Алхаж байна би гудамжаар
Ойртож байна чи над руу
Ахиад жаахан үлдлээ, гарт чинь хүрхэд
Очиод би тэврэх гэтэл сэрчихлээ.

Хайрын Вирус

Өөрөө үлдэхгүй юм шиг дэвтэртээ би мөрлөнө
Өр зүрх шаналахын хирээр би гунигт автана
Гунигт автах сэтгэл минь надад боломж олгоно
Боломж олдсон үед л би өөрийнхөө тухай бодно
Гуниг боломж юм болов уу?

Хайрын Вирус

Дурлаад ирвэл би Хайрын Вирус
Дуулаад ирвэл би Дахилтын Вирус
Дуудаад ирвэл би Сэтгэлийн Вирус
Духан дээр минь үнсвэл би Чиний Вирус гэж...

Хайрын Вирус

Хайргүй гэж хэл,хамаагүй ээ
Сэтгэл хөрчихсөн байсан
Хардахгүй гэж хэл,хамаагүй ээ
Хүнийх болчихсон байсан
Дурлахгүй гэж хэл,хамаагүй ээ
Дундуурхан болчихсон байсан,зүрх минь
Сална гэж хэл,хамаагүй ээ
Салаа замыг сонгочихсон байсан

Хайрын Вирус

Салхи шивэрнэ
Бороо хуйларна
Бодол ургана
Сэтгэл дуулна
Сэмхий дуугарна
Чи тэнд
Тэргэл сарантай
Чимээгүйхэн амраглана
Би энд
Бие гээч сүнстэй
Битүүхэн санаа алдан атаархан сууна.

Bolduush (зочин)

Анчин минь дээ Анчин минь
Азгүй залуу юм даа чи
Жимс түүх гээд оролдсон ч
Жи-д тослуулаад хоцорлоо... хохохохо Ингэээд бичээд байвал бияээд баймаар чюм шиг....

tuguu

Эх орон чи намайг сансан гэдэгт итгэж байна
Энэ хэдэн жил би чинь харин харин хүн болох шахаж
Энэтхэг гэдэг оронд дасаад эх орон чааг гомдоож орхиж
Эргээд эрхэд харин чи уйлан намайгаа угтсан билээ

tuguu

Эртний түүхтээ монгол
Хэдэн зуунаар дуурсагдсан монгол
Дэвэн дэлхийг тойрсон монгол
Дэлхийн түүхийг эхлүүлсэн монгол.

Сод

Аниргүйн дунд ганцаар салхилан алхалхад

Анивчих одод ер бусынаар хайрын мөрт шидэлнэ

Дэрэгдэх цөөрөмд саран зүрхэн хэлбэрээр бууж

Дэлбээгээ сарнайс зүрхэн өнгөөр нээнэ

Намуухан тэр ер бусын аниргүйг цочоон салхи хаа нэгтэйгээс сившээж

Навчис ер бусынаар цөөлөн исэгрэх салхи дагаж хөвөн одно

Хайрын тухай хүсэл сонсох гэж од сар дүүргэн харваж

Хаа нэгтэйгээс ер бусынаар сарны санот эгшиглэнэ.

geh met arai classic aar ain hehe

HERO

Хэн нэгэнд туниж эрхлэхсэн
Хүүхэд аятай гомдлохсон
Хошуугаа унжуулж аргадуулахсан
Хүзүүгээр нь тэврээд ноолохсон.

ஜॐ♥ஜАянчин ஜॐ♥ஜ

huleelt
husjiine huleejina

Enkhmaa (зочин)

Юу намайг орчлонтой хүлэн чивчирнэв
Юу намайг одоогоос уян бэтгэрнэв
Юу миний сэтгэлийг сэмлэн эмтэрнэв
Юунд би итгэл өвөрлөн маргаашийг хүлээнэв.

Нэг_хүү

Сэтгэлийн гүнд нуугдсан бүгдийг
Сэрээе гэвч би чадахгүй нь
Зүүд нойронд сэтгэл минь автаад
Зөвхөн харанхуй бүгдийг хучжээ

Нэг_хүү

Сэтгэлийн гүнд нуугдсан бүгдийг
Сэрээе гэвч би чадахгүй нь
Зүүд нойронд сэтгэл минь автаад
Зөвхөн харанхуй бүгдийг хучжээ

Нэг_хүү

Монгол урьд нь гүрэн байжээ
Мохож одоо оронцог л үлджээ
Үлдсэн тэр оронцгийг нь
Урд хойдох хуваахаар цэхнэ

АНИРГҮЙ (зочин)

ЦАГИЙН ЗҮҮ ЗУРГАААГ ЗААХУЯА
АЖИЛ ТАРАХ БОЛСНЫГ ИЛТГЭХ БУЙ ЗА
СУРГУУЛЬ АМАРЧИХСАН ӨНӨӨГИЙН НӨХЦӨЛД
ӨГЛӨӨНӨӨС ОРОЙ ХҮРТЭЛ ӨЛСГӨЛӨН СУУХ АЖ


ӨЛСЖИЙНА

Secret Girl (зочин)

ХӨӨӨРХИЙ МУУ ӨЛСГӨЛӨН ГЭДЭГ МААНЬ
ХОРЖИГНОЖ ДУУГАРАХ НЬ ӨРӨВДӨЛТЭЙ
ХОДООДОО БАЯСГАХ ХООЛ ОЛЪЮУ ХЭМЭЭТЭЛ
ЦАЙНБ ГАЗАР АМАРЧИХСАН НЬ ГАЧИЛАНТАЙ

Secret Girl (зочин)

ӨЛСЖИЙНА БИ ӨЛСЖИЙНА
ӨӨРӨӨСӨӨ ӨӨР ЮУГААР Ч ХАМААГҮЙ
ӨЛӨН ХОДООДОО БАЯРЛУУЛАХ САНАА БАЙНА

ХАЛААСАА ТЭМТЭРЛЭЭ ТАМХИ АЛГА
ХАЛАГ ГЭЖ ДУУСЧИХСАН ЮМ БАЙХДАА
ХОРВОО ЧИ НАДЫН ЗОВЛОГООР
ЖАРГАЛАА ХИЙЖ ДУУСААГҮЙ Л БАЙНА УУ

tuguu

энэ хэро хэзээ ялагчаа заралхын бол. Шагналын хүлээгээд байдаг нтр



PS....joke шүүү

Улаан Хатан

Хэдэн үг холбож бичихгүй бол
Хаана гэж айлгах юм
Хөөрхий миний толгой
Хэрхэн холбож бичихээ олохгүй юм

Учир юунд вэ Херо
Ухаан бодол минь унтчихсан бна.....нтр.хэхэ

Билгүүн ээждээ зориулав (зочин)

Энтэй уулын нөмөрт нь
Эрхлэн дэлгэрэх цэцэг шиг
Ижий таныхаа хайранд
Энх орчлонд төржээ би
Алдрай бага наснаас минь
Аядуу зөөлөн зэмлэсэн
Гэнэн танхил явахад минь
Гэгээн сургаал хайрласан
Ижий минь дэргэд байхад
Энэрэл хайрыг нь мэдсэнгүй ээ
Эргэж буцдаг орчлон авахад
Эндэж ухаарлаа үр чинь таныгаа
Хатуу хорвоо таныг минь авсан ч
Үртэй хүний удам тасрахгүйн адил
Үр нь гэгээн бүхний төлөө
Үүрч унатлаа явна аа ээжээ.

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)