HERO'S WORLD : Ийм номнуудыг уншиж чадахгүй нээ.

Ийм номнуудыг уншиж чадахгүй нээ.

Нэгэн залуу "Хорвоогийн явдал" хэмээх нэртэй номын санд орж иржээ, өчнөөн олон ном өрөөстэй байлаа. Хамт явсан нөхөр нь чи үүнийг уншаач гээд нэг ном санал болгож гэнэ. Гарчгийг нь хартал "Архи" гэсэн нэртэй ном байв. Өнөөх залуу уншиж эхлэв. Эхэндээ ч яахав халуу дүүгээл их сайхан байж удалгүй толгой нь өвдөж дотор нь муухайрам болоход залуу болий гээд буцаагаад байранд нь тавьжээ, харин хамт явсан найз нь тэр номынх нь ижлийг барьчихсан ухаан жолоогүй инээд алдан уншиж байж гэнээ. Залуу цааш алхтал нэг бүсгүй "тамхи" гэсэн номыг урамтай нь араггүй уншиж байжээ. Залуу ойртон очиход бүсгүй уншиж буй номоо өглөө, залуу ч уншиж эхлэв. Удалгүй хахаж цацаж нүдний нулимас нь гоожиход за болий гээд буцаагаад бүсгүйд номыг нь өгөөд өөр ном үзхээр цааш алхлаа. Тэрээр ийнхүү бодож явав: Эхний номыг унших гээд хуудасыг нь эргүүлж байтал нил спирт ханхлаад хуудас эргүүлэх тутам халууцаад бүр сүүлдээ үсэгнүүд нь жижгэрээл, бүдгэрээд хараа муудаж байнуу гээд орчноо хартал номын сангийн цэвэрлэгч эгч ямар цариалаг болцон байваа. дахиад цаашаа унших гэтэл дотор муухайраад бөөлжих гээд байхаар нь уншихаа болиод номыг нь байранд нь тавчихаад эргээд хартал өнөө цэвэрлэгч эгч ямар царай муутай болчвоо, Харин нэг дажгүй бүсгүй ном унших байхаар нь хажууд нь очсон чинь тэр шууд уншиж байсан номоо өгдөг байна тэхээр нь талтай байна даа гэж бодоод өгсөн номыг нь аваад унштал хуудас нь салсан хайш яаш болсон энд тэндээ түлэгдсэн хачин хөгийн ном байдаг байгаа, жоохон уншиж байтал нүд хорсоод нулимас цуваад ер нь горьгүйнээ бүр сүүлдээ хоолой хорсоод хахаж цацаад байхаар нь уучлаарай би энэ номыг чинь уншиж чадахгүй нь гээд бүсгүйд буцааж өгөв, тэгтэл яав гоё ном байгаа биздээ гэж эвгүй үнэр ханхлуулсан амаараа өнөөх бүсгүй асууж байсан. Энэ одоо ямар сонин номын сан бэ, гэж энэ мэтээр элдэв бодол болсоор өнөөх залуу номын сангаас гарахдаа Ийм номнуудыг уншиж чадахгүй нээ гэж муухай хашгирчихаад гэрийн зүг гэдэн годон.

start=-26 , cViewSize=50 , cPageCount=1

24 сэтгэгдэл:

тэнэг, мангар, новш, хуц,
Anime

бэлгэвч гэдэг ном нь хаана байна аа

joe. (зочин)

би бол дандаа л муу ном уншдийн байна даа хэхэ

Дээс...

хэн миний хөгшинийг архи тамхиар шахаад байна. чи нээрээ одоо цагт ховор үлдсэн залуу шүү тээ архи уухгүйээ, тамхи таткүээ.... охидуудаа нэг юм хийгээчээ

aztan

яасан цөөхөн ном уншаа вэ

MES POSTZ

Нэгэн уушын газар найзтайгаа хамт ороод зуу татаадахсан чинь сонин болж гэнэ шүү. Дотор халаал, толгой эргээл оо стоо гоё болж ирж гэнэ ээ. Тэгтэл нэг хажууд нь сууж байсан нэг бүсгүй үр татаж байсан тамхиа өгч гэнэ. Залуу гэнэн томоогүй зангаар амандаа гавчуулаад хэд сайн сороодхож. Гэнэтын цочирдом байсан тул ханиалгаж, амт нь муухай санагдаж таарна. Тэр залуу тэндээс согтуу бас дээр нь тамхи ханхлуулсаар гараад явжээ.

Яасан байхнуу? Тамхи татдаггүй, архи уудаггүй хүн байсан байх нь байшдээ.

HERO

Аниме: номын санд тэр ном байсан.
Joy: ямар ном уншихаа хүмүүс өөрсдөө л мэддэг шүү дээ.
Desperado: Чи надад ном санал болгоогүй билүү, за за joke шүү.
Aztan: би уншихад хэцүү байсан номоо бичсийм, бусад зүгээр уншигдсан номоо бичсэнгүй.
Мэс: Албаар ингэж бичиж байхад, битгий жанр эвдэхгээд бай.

Гана

bi ch bas mun ch olon nom unshjee hamgiin saihan sanagdsan nom ni yu bsiim de

aztan

сургамжит өгүүллэгийн нэгийг хуулсийн байх гэсэн чинь өөрөө бичсэн бол санаа нь хөөрхөн юм аа

Анчин (зочин)

уух гэдгийн ирээдүй цаг шартах бөлгөө...
тэр үед ямар ном уншиж байна гэхийн бэ... ном уншидаггүйн гай гарах нь байншдээ

HERO

Гана: санах хэрэгтэй нтр
Aztan : Би copy чин бишээ. тэгэж ч үзээгүй тэгэх чгүй.

HERO

Анчин: Тэр үед Бантан гэдэг ном уншдаг хэрэг үү эсвэл өөр ном байна уу.

Undriga (зочин)

хөөрхөн сэтгэжээ

SinГ©ad O'Connor

Ундригийн үгийг давтав.

Болдууш

найзаа чи унших дургүй номоо бичсий бол тэр бэлгэввчний номыг уншсан л юм байна тэээ... /аяархан асуужаам шүүү/ боондгор гэж. тар архи гэдэг ном ч бүтэхгүй . Тэр тамхины номыг уншихаа болимоорч даанч чадахгүйн. гэхиймуу даа янз нь...

HERO

Undriga: Аанхан нтр
Хэрэм: давтан уншив.
Болдууш: ноын сан дотор Бүгдэл уншиж байсан ш дээ.
чи архи гэдэг номын эхний хуудасуудыг хэд эргүүлсэн билээ. Тамхи гэдэг номыг байнга өвөртөлж явдаг байхаа.

ntsoom (зочин)

Minii bol odor bolgon garchigladag nomnuud baina shd. Zoligiin nom unshhaar bie muudna shuudee.

oolhonoo

iim nomnuud garsiiin muuu. esvel bi buruugaar oilgood baina uuu er ni oilgosongui :P

Света

Санаа нь их гоё юмаа. Гэснээс бичлэгтэй ямар ч холбоогүй тэс хөндлөн юм асуучичий тэхүү? Энэ загвар байнаа. Их гос юмаа. Хаанаас яаж олов? Нэг иймэрхүү гагууртай болохымсааан гэж.

HERO

Света pinbox oor ороод ирээ.

kukla (зочин)

хэхэхх, их хєєрхєн болжэээ

tartino

дажгүй шо
дахиад юм бичээч хө

KazuHiko

2лаа адилхан үзлэ бодолтой юм байна, энэ 2 ном амьдралын дайсан хэхэ, сүүлийн үед интернэт гэдэг ном гараад одоо бүүр амтанд нь орчижээ, байнга л байхымдоо

Frank

"Хайн. Зарим нэг номыг бол гарчиглах ч хэрэггүй шүү. Нэг бариад авбал хэзээ ч салмааргүй байдаг номнууд бас байдаг. Номоо болгоомжтой сонгож уншиж байгаарай. Хүний өгсөн ном бүрийг авч болохгүй шүү." гэсэн гах гах

batmond

хүний хайртай ном, хуучин ном, олон цуврал болсон ном, унших хэрэггүй шүү кккк, тэгээд л зөндөө л ном байнаа байна.

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)