HERO'S WORLD : Gogo-ийхэнтэй Өргөөд 2012-ыг гашраасан нь.

Gogo-ийхэнтэй Өргөөд 2012-ыг гашраасан нь.

За ёстой санамсаргүй байж байгаад кино гашраачихлаа. Уул шугамандаа бол би 12 цагаас өмнө бүртгүүлж үзий гээл оюун бодолдоо ургуулан бодоол ажлын ард гарах гээл мунгинаал явж байсан чинь 14 цаг болжийна гэсэн дохиог чихэнд шулганах ээфээм мэдээлжийна. Тэгээл яахав дээ дээшээ тэнгэр нэг хараал доошоо газар нэг малтаал одоо ч хоцорч дээ гэж бодов. Sunbeauty online болоол ирэнгүүт бүртгүүлж амжаагүй үзмээр байсийм гээл харамсаж байгаагаа илэрхийлэв. Ажил тарчаал messengertee сууж байтал Янзагахан online болж ирээл урилгаа авахгүй юмуу гэжийна. За гээл хаана уулзахаа тохироол удахгүй ороод ирнэ дээ гэж бодоод бүх юмаа, ком энтэрээ идэвхитэй байдалд орхиол гарлаа.. За тэгсэн Янзагахан киногоо гашраах гээх яарцан бушуу түргэн бууж ир гээл /түүнийг би хүлээж байхдаа shoping хийгээл УИД 3 давхарт гэлдэрч байлаа / гэрлийн хурдаар буугаал очтол, нэг хүн кино гашраах боломжгүй болжээ гэсэн мэдээ дуулгажийна. Мэдээж тэгээл би дуртай нь аргагүй явах болов. Хэн гээч буянаа дэлгэрсэн нь надад кино гашраах боломж олговоо, завшааныг ашиглаад баярлалаа гээд хэлчий. За тэгээл Өргөөгийн 2 давхарын "Филм Хийлд" гараал очтол нүүрэндээ цогтой нүдэндээ галтай, инээж хөхөрсөн, ханиаж найтаасан цоглог залуус тойрон сууцгаажийна. Анх удаа gogo-ийнхэтэй уулзхад сайхан дулаан бүлээн уур амьсгал өлгийдөөл авжийна. Мэдээж анх уулзаж учирч байгаа болохоор зүс хараагүй нөхдүүд зөндөө л байлаа, desperado-гийн хэлдгээр хамгийн даруухан дээрээ тавичаал, даль даль гээд нүдний харц энд тэнд тусаал эгээ л нэг шинэ ангид шилжиж орж ирсэн хүүхэд шиг кино эхэлтэл хэдэн хором номхон зогслоо. Дотроо би хүнүүсийг за энэ бол тэр, тэр байна гээл тааж гарлаа. Зөв буруу таасан ч юмуу бүү мэд. Дуу шуутайхан нэг нөхөр: Янзагахан ирэх болгондоо дандаа нэг шинэ залуутай ирхийм гэж хэлэх агшинд энэ хэн бэ гэхэд гэх хүнүүсийн асуултанд HERO HERO гэж намайг дурдсан нэг бүсгүйд Тhankful. За тэгээд киногоо үзэж дуусчаал байтал урьдын орхиж гарсан явдлууд нэг нэгээр бодол санаад бууж ирээд яарахгүй бол болохгүй гэсэн дохио аслаа. Гараа сарвайж унаа бариал аахилж уухилж гэртээ орж иртэл, цаг тохирч ярилцая гэсэн далайн чанадад орших нөхөр маань гомдлын үгтэй offline msg овоолж овоолж орхисон байлаа. Бултаараа нэг кино гашраалаа сайхан байлаа. Тэнд цуглаж хурсан олонд хэлэхэд зүс хараагүй нэг нөхөр дунд чинь байсан бол тэр чинь HERO би байсан шүү. Дараа нэг дарвихад чинь дасал болсон байх байлгүй дээ.


За одоо киноны талаар ганц өгүүлбэр гээе.

Тооройн ханиаднаас болоод хойшлогдож хойшлогдож гарсан 2012 ийг үзвээ. Хүн ч пиг байлаа халууцсан гэж яана. Нилээд урт кино болсон байна лээ. Дууны эффект бол ярих юмгүй сайн байлаа. Харин Өргөөгийхөн бүфэрийг нь жаахан чангалчихаа юу даа гэж бодов. ийм сүйрлийн кинонд чимх чимх инээдтэй хэсэг завсар зайнд оруулж өгсөн нь дажгүй байлаа. Visual effect бол янзийн байлаа. Transformers ийг хийхэд л 350 гаруй шилдэг Visual effect ийн залуус гар бие оролцсон гэдэг харин 2012-ийг хийхэд түүнээс их байна уу гэхээс бага хүч зарцуулаагүй нь лавтай. 2012 ийг хэрхэн хийж байгаа making movie г нь үзэж байхад тэр Гимлайн уулсийг цунами нөмөрч байгаа тэрхэн 1 минут хэсгийн их усны эффэктийг хийх гэж хэдэн залуус өдөр шөнөгүй зүтгэж байгаа харагдсан. Камераар авсан дүрс компьютер графикийг холж юм хийнэ гэдэг бол барагийн хүн машиндчих зүйл биш хойно. Аан тийн хэдэн дүрс цоолборын аргаар хийгдсэн нь мэдэгдээд байсан. Угаасаа л тэгж хийдэг л дээ гэхдээ огт анзаарагдмааргүй байдагдаа. Доор нь арч байгаа Монгол subtitle нь кино нь дээр гарч байгаа хүмүүсийн яриатай нь зарим орчуулгыг дутуу орхчихсон юм шиг байнаа лээ. Бас зарим хэсэг дээр бага зэрэг өөрөөр орчуулсан байна лээ. За за нээх их мэдэгч болчлоо. Мөн монтаж эвлүүлэг, scene холболт дүрс шилжилт энтэр бол янзтай болсон байна лээ. Тиймдээ нэг кино хийх гэж хэдэн зуун хүнтэй бүхэл бүтэл филмь хөдөлж байгаа хойно чанартай бүтээл гарах нь дамжиггүй. Эцэст хэлэхэд нь үзэхэд харамсахгүй кино гээл хэлчий. Үзсэн хүнүүс өөрсдийн дүн шинжилгээгээ бас хийнэ биз.


Бичиг үсэг тайлсан - HERO

start=-28 , cViewSize=50 , cPageCount=1

22 сэтгэгдэл:

тэнэг, мангар, новш, хуц,
Оранж

Аан Янзагатай орж ирсэн нь Херо байсиймуу? Би лав зөндөө хэн ийн гэж асуусандаг. Надаа тоож хариулаагүй.... хэхэ. Эхлээд иржаа хүн нэрээ хэлж чадкү бол том ватум дээр нэрээ бичээд урдаа бариад явжий ккк

sunbeauty (зочин)

Тэр буянаа дэлгэрсэн хүн нь Мэс бсан. Буянаа дэлгэрч бгаг нь дуулгасан нь би бсааан гэж. Давка их сайхан сана бна кью кью кью

Дээс...

өө нээрээ шинэ хүмүүс нэрээ биччэл явжийвал болхийм байна тээ ха ха. миний дээрийн бичлэг нилээн хүмүүст уулзах урам зориг өгжаам шиг байна тээ. өнөөдөр ч 2012 н өдөр болохнуу гүй юу.

Оранж

Тэр Деспи байна. Аа бас 1 шинэ блогч Жое байлуу? Тээд Херо 3 хүн ирсийм бээшт тэ? Нээрээ тийм олуулаа анх удаа л кино үзжаам бээшт. 23уулаа гэдэг ээмэр тоо бээшүү тэ?

Зочин

oo za za
announce -tai ochih much taarah bol uu kkk

HERO

Оранж: өө анзаараагүй байсийм байхдаа sorry. Дараа тэгвэл ватум бариал ирий.
Sunbeauty: Талахржийнаа.
Desperado: тэрийг чинь уншаал шууд шинэ жилдээ орий гэж бодсийшдээ.

Болдууш

За та нар ингээд л бичжил бай. Би Галсансүхийн шүүх дээр оччихоод иржаагаад бичнээ.

дурлагч

Кинон дээр анх удаагаа бие биенийгээ харж байгаа бол нээх тухтай танилцаж болдоггүймаа. Тэгэж байгаад дараа нэг уулзахад ирэхгүй юу.

Анчин (зочин)

СТААРТ ЭНЖИН залуу мээн...

MES POSTZ

Ачийг ачаар л биддээ?

HERO

Анчин: Наад хэсэг чинь ёстой жинхэнэ чика
Мэс: Санчихяа, дараа ачийг чинь хариулнаа.

Frank

Би нь хоцорцон бээн шдээ. Ээ тээд гого-доо бас байнга байгаад та нөхөд шиг манаач хийгээд байж амжкүмдөөөө. Одоо яахав дараа нэг Оранжийн хэлсэнээр ватум цаас бариад л очихоос доо. Тээд тэр үед халуун дотно угтаарай нөхдөө.

Оранж (зочин)

Өө тээл халуун газар бол дан л халуурцан угтий шт.... кккк вээлком

Цоомоо

аан

kukla (зочин)

гоё юмааа, би нэг гєї гєї-ийнхэнтэй уулзхынсан гэж бодоол байдын. Даанч хэзээ хаана яаж уулзаад байды нь огтоосоо ойлгодоггїйййн, дараа уулзах болуул надруу бас шивнэчиж байгаарай болгчидоооо

HERO

Kukla: одоо 19нд бултаараа нэг бут авах гээд байна шдээ.

kukla (зочин)

ааа харин би яг тэр єдєр бас шинэ жилтэй болчоод байгаанмаа, :(

Данги

Дараа нэг хамт гашраанаа

☺Инээмтгий kkk☺

Юун гоё ын.

АНИРГҮЙ (зочин)

ТОРОЙН ХАНИАД БИШ УУР ИХТ БИЕ ЖИЖИГТ УЛБАР ШАР ОРАНЖИЙГ НОМЫН БАГШ ГАМПЫН ХАНИАД ГЭЖ ТОМ АХ ХЭЛСЭН БӨЛГӨӨӨ ЭДР МЭДЭХГҮЙ ЭЭ МЭДЭХГҮЙ БИ Ч АНХ УУЛЗАЖ БАЙХДАА ТЭГЭЖ АЙХТАР БИЕ ЭНЭ ТЭРЭЭ БАРЬЖ МАРЬЖ АЙХТАР БОЛЖ БАЙГААГҮЙН БАЙНА . УГААСАА ДУУ ЦӨӨТЭЙ, ИНЭЭД ХОВОР ХҮН

Улаан Хатан

хөөх 23-уулаа гэнэ үү?Гоё юм болж дээ.

MeGaN

атаааархааастай....

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)