HERO'S WORLD : Диск гольф бол спорт тоглоом

Диск гольф бол спорт тоглоом

Mongolian Disc Golf Association /таруухан ч гэсэн миний зохиосон лого/

Энэ спортоор хичээллэж эхлээд удаагүй бөлгөө. Яг өөрөө дунд нь ороод тоглоод ирэхээр их сонирхолтой заримдаа шар ч хөдлөж байх шиг ер нь бол нэг тоглоход салахгүй шүү.

Диск голф бол залуу спорт 1976 онд л бараг үүссэн байхдаа. Монголын хувьд гэвэл үүссэн хөгжсөн гэхэд хэцүү л байна. Талбай эсвэл хэрэгсэл зэрэг аль ч байхгүй. Монголын диск гольфын холбоо 2007 онд байгуулгадсан ч цөөн хэдхэн хүмүүсийн хүрээнд л явцуухан бүрэлдэж байна даа.


Энэ бол бидний мэддэг зүгээр нэг нисдэг таваг шидээд л хойноос нь гүйгээд л харилцдаг энгийн зүйл биш энэ бол батлагдсан дүрэмтэй дэлхийн олон улсад хөгжиж байгаа гольфхруу стилттэй хөгжөөнт тоглоом спотр юм шүү.

Japan Open 2008





Энэхүү олон улсын тэмцээнд би анх удаагаа л оролцож байсан. Тухайн үед эмээх сэтгэл төрж байсан ч дотор нь ороод тоглоод ирэхлээрээ хэзээ язааны тоглодог хүн шиг болчихсон явж байна лээ.

Монгол улсын хувьд анх удаагаа л орж байгаа бөгөөд 12 орны дотор улсынхаа нэрийг дуудуулаад явж байх сайхан ч юм шиг байсан.
нийт нэг 120 гаруй та
мирчин оролцсондоо америк япон 2 хамгийн олон тамирчинтай байсан нь энэ спорт тухайн оронд хир хөгжсөнийг харуулж байгаа юм болов уу гэж бодлоо.

"Диск" энэ бол хамгийн гол хэрэгсэл



Диск үүнийг 100 гаруй метр агаарт нисгэх хол явуулах гэдэг бол амаргүй зүйл. Ерөнхийдөө холын дундын ойрын гэсэн 3 төрлийнх байна. Жишээ нь 120 м зайд байгаа сагсанд дискээ оруулахын тулд эхлээд холын дискээ шидэж ойртож очоод ойрынхоо дискээ шидэх гэх мэт. Намайг Японд байхад хамгийн холдоо гэхэд нэг америк нөхөр 170м сийхгүй шидэчхэж билээ.
Диск бас үнэтэй. Бэлтгэл дээр диск/Монголчууд голдуу таваг гэж ярих нь элбэг/ шидэж байгаад маш гүн ангалруу явуулчхаж билээ их харамсаж байсан даа дөнгөж шинээр аваад байсан юм. Одоо тэндээ хэвтэж байгаа байхдаа. Ер техниктэй зөв сайн шидэхгүй бол таваг алга болох нь маш амархан тэмцээн дээр олон хүн тавгаа алга болгож байсан даа. Сайн тал нь таваг олсон хүн авчираад л өгчихнө учир нь бараг хүн бүгд нэр улсаа арилхааргүй сайн бичсэн байдаг. фризбиг бодвол арай жижиг. Нэг сайхан таваг шидэх ч сайхан шүү.

Зохион байгуулалт /тэмцээний талаар мөн ажилтнууд/


Ер нь бол япончууд аливаа зүйлд нухацтай урьдаас ханддаг нь ажил хэрэг нь амжилттай эрсдэл багатай мөн бүтээмж өндөртэй байдагтай холбоотой байх.

Энд явж байгаа 2 хүний арай намхандуу эр бол японы HERO диск компаны ерөнхий захирал KOZO SHIMBO бөгөөд энэ тэмцээнийг спонсорлож мөн маш өндөр түвшинд зохион байгуулсан надад хэд хэдэн гольфын холбогдолтой цамц, цув энгэрийн тэмдэг өгч байсан төдийгүй ажилчид дундаа ороод л энгийн ажилчин шиг адилхан ажиллана даа бас сайн захирал шүү ажилтанууд нь даргадаа ам сайтай байдаг нь аргагүй ээ Энд түүний бөмбөрийн гайхамшигыг үзүүлж буй зураг хи хи хи.
дараах хүн бол ATSUHITO KAWASAKI гэх японы диск гольфын холбооны нарийн бичгийн дарга
гэж сонссон энэ ах надад их тусалсан даа энгийн сайхан даруу хүн билээ. Ихэнх тамирчид арга техникээ нуусан хаасан хэлж өгөх дургүй байхад энэ ах л Бэлтгэл дээр намайг дагуулж явж нилээдгүй зүйлийг зааж өгч байсанд нь талархаж байдаг.

Энд зогсож байгаа улбар ша
р машин бол тэмцээний зохион байгуулж газарт бүхий л эд хогшил тоног төхөөрөмж болон хамаг л юмыг нь зөөнө дөө 3 талаасаа онгойдог ардаа камертай ачаа дээш доош буулгадаг лифтэй сайн тоноглогдсон ачааны машин байна лээ. Харин энэ улбар шар цамцтай зогсож буй сахилгагүй эр бол TAKAYUKI IWASAKI гэдэг бөгөөд энэ тэрэгний жолооч доо кабиндаа рок дуугаа чангалж байгаад л давхиж өгнө дөө.

За энэ ногоон цувтай хуруугаараа зааж байгаа залуу бол HIROKI TAKAHASHI гэдэг бөгөөд миний диск гольфын багш гэхэд тохирох байх хамгийн завгүй байдаг нөхөрдөө 15 жил дисктэй нөхөрлөсөн гэж байгаа. Анх би энэ нөхөрийн видео хичээлийг үзэж диск хэрхэн шидэх талаар бага зэрэг мэдлэгтэй болж билээ харин дараа нь өөрийн биерээрээ надад зааж сургаж билээ түүнд би талархаж явдаг шүү.
Хазууд нь байгаа Америк нөхрийг JON AHART гэдэг бөгөөд хүн хүн загнаад л явж байна Хирогийн АНУ-д салбар хариуцсан гэж дуулдсан тэгээд бас би японд 3 жил болсон гээд л байсан мөртлөө японоор аймаар муу ярьдаг хи хи хи .

Энэ залууг MASARU TAKADA гэдэг бөгөөд Надад байхгүй байсан хэргэсэлээ зээлдэж мөн ч их тус болсон анд нөхөрдөө хийдэг ажил нь координатор мөн хэд хэдэн удаа миний диск шидэж байгаа зургийг авч тус болж билээ. Яриа хөөрөөтэй дажгүй залуу шүү.
Тэмцээний үеэр Нохойтой үзүүлэх тоглолт болж байв дискны хойноос л нүдээ салгалгүй алдалгүй сайн барьж авдаг энэ нохойнуудыг яаж сургасан байнаа. зурган дээр цаана микрофон байриад зогсож байгаа эгч л сургасан даа /хүнээс сонссон/.

Эцэст нь хэлэхэд хэвлэл мэдээлэллийхэн бас сайн ажилжээ эд нар л хаана юу болснийг мэдээлж мөн түүх болгон/DVD/ хадгалж байгаа юм даа. Нөхдүүдийн техник хэрэгсэлийг бол ярилтгүй OK шүү дээ. За за зарим нэг санаж байсан ганц хоёр зүйлээ чадлынхаа хирээр үг үсгийн алдаатайхан шиг сийрүүллээ.

Бэлтгэсэн HERO 

start=-48 , cViewSize=50 , cPageCount=1

2 сэтгэгдэл:

тэнэг, мангар, новш, хуц,
Улаан Хатан

Сонирхолтой л амьдардаг хүн бна даа.Гоёын.
Дараа бичлэг оруултал чинь тэсэн ядан хүлээжийнээээ (^.^)

коала (зочин)

хо ёстой сонсоогүй юм байна шд. Даанч зураг нь харагдахгүй юм өө энэ тэнэг хятад нэт. Тэгж байгаад харна аа

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)