HERO'S WORLD : Тагнуулч Суворов 8 бүлэг 8-р хэсэг

Тагнуулч Суворов 8 бүлэг 8-р хэсэг

8.

Вена дахь Зөвлөлтийн элчин сайдын яам Лубянкатай маш төстэй. (Лубянка – Москва хотын Большая Лубянка гудамжинд байдаг КГБ-гийн төв байрыг ингэж нэрлэдэг. Нөгөө л хэв загвар, нөгөө л өнгө. Чекистүүдийн донж маяг ойлгодоггүйн бас нэг жишээ. Худлаа ихэмсэглэл. Лубянкийн сонгодог загвар. Бүх л байшин барилгуудын багана, нүүрэн талын чимэглэл, дээврийн хөвөө, ганжир, цамхаг, гоёлын тагт гээд л энэхүү чекистүүдийн хуурамч ихэмсэглэлээр манай эх орныг дүүргэсэн тийм цаг байсан юм. Элчин сайдын яам дотроо ч мөн л дүнсгэр, уйтгартай «Лубянка». Дуураймал гантиг, шавар хөвөөнүүд, баганууд, арьсан бүрээстэй хаалгууд, улаан хивс бас дээр нь хямдхан болгар тамхины үнэр. Гэхдээ энэ бол бүх элчин сайдын яам биш харин зөвхөн Лубянкийн салбар нь тийм. Тэнд мөн Ходынкийн тусгаар тогтносон, бие даасан, салбар болох ГРУ-гийн төлөөлөгчдийн газар тусгаар арал мэт оршдог юм. Бид өөрийн хэв маягтай. Бид өөрийн гэсэн уламжлал, дүрэм журамтай. Бид Лубянкийн хэв маягийг үл тоомсорлоно. Бидний хэв маяг энгийн бөгөөд хатуу. Ямар ч гоёл чимэглэл, илүү зүйл огт байхгүй. Гэвч бидний тэр хэв маяг газар доор нуугдаж байдаг юм. Түүнийг зөвхөн бид л хардаг. КГБ-гийн төв байр Москвагийн яг төвд бүхний нүдэнд ил байдаг. Харин ГРУ-гийн төв байр Аквариум бусдын нүднээс далд байдаг юм. ГРУ бол нууц байгууллага гэдгээрээ КГБ-гээс ялгаатай. Энд Венад ч тэр Лубянкийн хэв загвар бүхний нүдэнд ил байх бөгөөд харин ГРУ-гийн хэв маяг бүхний нүднээс нуугдсан байдаг юм. Гэхдээ зөвлөлтийн элчин сайдын яаманд гурван өөр хэв маяг бий. элчингийн дэргэд өтгөн цэцэрлэгийн дунд үнэн алдартны том сүм ёслол төгөлдөр сүндэрлэн буй. Сүм ганцаараа бардам бөгөөд ихэмсэг орших ба түүний алтан ганжир нь зөвлөлтийн улаан далбаанаас өндөр харагдана. Үүрийн бүрэнхийд сүмийн ганжрын оройд буй алтан загалмайд нарны эхний гэрэл тусч зүг бүрд мянга мянган цацраг болон ойж харагддаг юм. Бурхан гэж байхгүй гэдгийг би сайн мэднэ. Би сүмд амьдралдаа хэзээ ч очиж үзээгүй. Ямар нэг сүмийн дэргэд, бүр нурсан сүмийн дэргэд ч би хэзээ ч удаан байж үзээгүй. Гэвч Венад өдөр бүр түүний дэргэд байна. Яагаад гэдгийг мэдэхгүй ч сүм надад нөлөөлж байна. Түүнд ямар нэг нууцлаг, сэтгэл татах увидас байх шиг. Тэр сүм тэнд зуу гаруй жил болж байгаа юм. Түүний ариун гэгээн төрх байдалд хуурамч зүйлийн хэлтэрхий ч байхгүй. Өчнөөн олон өнгө, өчнөөн олон хээ нэг дор байх боловч хээ бүр, өнгө бүр бусдаасаа салшгүй бөгөөд бүгд хамтдаа нэгэн онцгой өнгө нийлэмжийг үүсгэх ажээ. Би түүний хажуугаар гарахдаа зориуд доош харна. Сүм миний харцыг тун хүчтэй татах тул ингэх тун хэцүү байх бөлгөө…

start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

тэнэг, мангар, новш, хуц,

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)