HERO'S WORLD : Тагнуулч Суворов 7 бүлэг 17-р хэсэг

Тагнуулч Суворов 7 бүлэг 17-р хэсэг

17

ГРУ-ын мэдээллийн офицер миний шинэ танил борт устөрөгчийн талаар юу мэдэж байгааг нь сонирхож байлаа. Бид нэгэн шар айргийн заваан мухлагт сууцгааж, би өөрийн найзад борт устөрөгчийн түлшийг хэзээ ч хэрэглэхгүй байх хэмээн ярьж сууна. Яагаад ч юм бэ тэр намайг үйлдвэрийн 4-р цехэд ажилладаг хэмээн бодох ажээ. Тэр 4-р цех гэж ямар юм байдгийг нь огт мэдэхгүй тул би түүнд хэзээ ч тэгж хэлж байгаагүй, бас хэлж чадах ч үгүй байлаа. Тэр намайг тэнссэн байдалтай удаан гэгч харснаа: — Энийг та нар, дөрвийнхөн л тэгж боддог байх. Хэтэрхий болгоомжлоод байдаг та нарыг би мэднэ ээ. Хортой, тэсрэх аюултай гэцгээгээд л… Энэ ч тийм. Гэхдээ ямар их эрчим хүчний боломжтой билээ дээ! Та нар энэ тухай бодсон уу? Хортой чанарыг нь багасагж болно. Манай 2-р цех үүнийг эрхэлдэг юм. Надад итгэ, амжилттай болно, тэр үед салж болохооргүй шинэ боломжууд нээгдэнэ... Хажуугийн ширээнд хэн нэгний танил нуруу харагдлаа. Заан энд байна уу даа? Яг мөн байна. Түүний дэргэд өөр маш ноцтой царайтай хүмүүс ч хамт байна… Маргааш өглөө нь анхны элсүүлэлт амжилттай болсонд Заан надад баяр хүргэв. — Энэ бол сургуулийн даалгавар. Гэхдээ зүгээр ээ. Хэрэв муурын зулзага жинхэнэ муур болохыг хүсэж байвал болжмороос биш түүний дэгдээхэйнээс эхлэх хэрэгтэй. Харин борт устөрөгчийн тухай одоо март. Энэ чиний ухаан хүрэх ажил биш. — Гүйцэтгэе, мартъя. — Нүдний шилтийг ч бас март. Түүний хэргийг чиний илтгэл ба дуу хураагуурын хальсны хамт зохих газарт нь шилжүүлэх болно. КГБ-г хазаарлан барьж байхын тулд Төв Хороонд тэдний муу ажиллаж байгаа тухай тодорхой материал хэрэгтэй. Тийм материалыг хаанаас олох вэ? Тэр чинь энд байна! — гээд Заан миний нөхдүүдийн анхны сургууль-байлдааны даалгавраа хэрхэн гүйцэтгэсэн тухай илтгэлүүдийг хийсэн сейфээ түгжив. Гэхдээ түлш шахах систем болон борт устөрөгчийн түлшний талаар хожим дахин дурсах хэрэг надад гарсан юм. Академи төгсөхийн өмнөхөн зэвсэг зохион бүтээгчидтэй уулзаж, зөвлөлтийн цэргийн аж үйлдвэрлэлийн өмнө ерөнхийдөө ямар асуудлууд тулгараад байгаа талаар төсөөлөл авах боломжийг бидэнд олгосон билээ. Бидэнд Солнечногорскт танк ба их буунуудыг, Монинод шинэхэн зохион бүтээгдсэн онгоцуудыг, Мытищид пуужингуудыг үзүүлсэн юм. Бид голлох инженер, зохион бүтээгчидтэй нэрийг мэдэхгүйгээр хэд хоног хамт байлаа. Тэд ч бидний хэн болохыг сайн ойлгоогүй бөгөөд биднийг Төв Хорооны залуу мэргэжилтнүүд л гэж бодож байсан байх. Гурван ч давхар шалгах цэгээр туулж, өчнөөн хянагч, харуулуудыг нэвтрэн бид Мытищид очлоо. Саруул уудам ангарт бидэнд ногоон пуужингуудыг үзүүлэв. Удаан тайлбарлаж ярьсных нь дараа би шахах систем хэрэглэхийн оронд хуучны шалгагдсан турбо системийг яагаад хэрэглэж болохгүй гэж хэмээн асуув. — Та пуужингийн мэргэжилтэн үү хэмээн инженер сонирхлоо. — Зарим нэг талаараа л…

7-р бүлэг төгсөв. 

start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

тэнэг, мангар, новш, хуц,

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)