HERO'S WORLD : Тагнуулч Суворов 7 бүлэг 15-р хэсэг

Тагнуулч Суворов 7 бүлэг 15-р хэсэг

15.

Юуны өмнө асар том үйлдвэрийн хашаанаас гадагш эргэн тойрон нэг километр өргөн зурвасыг би дотроо төсөөлж заагдав. Би энэ орон зайд ямар ч үед орохгүй гэж шийдлээ. Тэр хавийн газрын сантиметр бүр нь КГБ-ын хяналтад байгаа тул тэнд надад хийх ажил байхгүй. Харин одоо би ээлж солигдохыг хүлээн зогсоно. За тэр гараад ирлээ. Хаалгаар ажилчид багшран гарч ирлээ. Дуу шуугиан, хөлийн чимээ, инээд хөөр. Автобусны буудал дээр маш олон хүн байна. Цас чахарна. Гудамжны гэрлүүдийн орчим бүүдгэр, хүйтэн жавар тачигнаж, хүмүүс шуугилдана. Ард олон архи, шар айргийн мухлагуудаар нэг тарцгаав. Гэвч энэ нь одоогоор миний сонирхлыг татахгүй байна. Энэ бол өөр хувилбар олдохгүй бол хамгийн сүүлд сонгож болох хялбар зам. Харин одоо надад номын сан хэрэгтэй байна. Түүнийг яаж олох билээ? Тун амархан. Ихэнх нүдний шилтнүүд хаашаа явж байгааг л анхаарах хэрэгтэй. Би сэхээтэн төрхтэй, нүдний шилтнүүдийг бүлгийг сонгож дагалаа. Би алдсангүй. Тэд номын сан уруу явж байна. Үгүй ээ, энэ бол нууц номын сан биш. Нууц номын сан нь үйлдвэр дотроо байгаа. Энэ бол хэн ч орж болдог ердийн номын сан. Би ч тэднийг дагаад номын сан уруу орж явчхав. Залуухан номын санч бүсгүй над уруу инээмсэглэж би хэдийн номын тавиуруудын дэргэд зогсоно. Харин одоо би номууд дунд нуугдан хэн ямар ном сонирхож байгааг нь анхааралтай ажиглана. Би хэн нэгэнтэй нь холбоо тогтоох хэрэгтэй. Тэнд улбар үстэй нүдний шилт шинжлэх ухааны уран зөгнөл сонирхож байна. Сайн байна. Түүнийг хүлээе. Нөгөөх чинь өөр тавиур дээр очсоноо дараагийн тавиурыг зүглэв… — Уучлаарай гэж би түүний чихэнд шивнээд, шинжлэх ухааны уран зөгнөлтэй номууд нь хаана байдаг юм бэ гэж асуулаа. — Тэр байна. — Үгүй, аль вэ? — Алив, би заагаад өгье. Зөвхөн гурав дахь оройдоо л би түүнтэй сайн холбоо тогтоож чадлаа. — Сансрын нисгэгчдийн тухай ямар нэг ном байна уу? Бас Циолковскын тухай? — Тэнд байдаг юм. — Хаана? — Хүрээд ир, заагаад өгье.

start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

тэнэг, мангар, новш, хуц,

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)