HERO'S WORLD : Тагнуулч Суворов 7 бүлэг 14-р хэсэг

Тагнуулч Суворов 7 бүлэг 14-р хэсэг

14

Элсүүлэх ажиллагааны нэгдүгээр дүрэм ёсоор бол эхлээд тухайн объект дээр очих ёстой. Энэ ч хялбархан хэрэг. Мытищи бяцхан хот боловч тэнд асар том үйлдвэр оршдог юм. Цагаан хөндлөвчтэй өргөст тортой. Шөнө нь үйлдвэрийг тал талаас нь нүд гялбам хурцаар гэрэлтүүлнэ. Хашааны цаана харуулын ноход дүүрэн бий нь эргэлзээгүй хэрэг. Мөн үйлдвэр өөрийн гэсэн нэртэй байх ёстой. Хэрэв хаалган дээрээ тракторын цахилгаан тоног төхөөрөмжийн үйлдвэр гэж бичсэн байвал цэрэг дайны бүтээгдэхүүн хийхийн хажуугаар тракторт зориулсан ямар нэг зүйл хийдэг гэсэн үг бөгөөд харин нэр нь ямар нэг тодорхой утга агуулаагүй «Уралмаш», «Лениний дархны газар», «Алх хадуур» гэсэн байвал огт эргэлзээгүйгээр ямар ч хольцгүй цэргийн үйлдвэр гэсэн үг. Элсүүлэлтийн хоёрдугаар дүрмээр бол хашаа уруу нь орох хэрэггүй. Хүмүүс үйлдвэрээс өөрсдөө гарч ирэх болно. Тэд номын сан, спортын танхим, зоогийн газар, шар айргийн мухлаг уруу явцгаана. Том үйлдвэрийн дэргэд олон ажилчид амьдардаг хороолол, тэдний хүүхдүүд сурч хүмүүждэг сургууль цэцэрлэгүүд байх ёстой. Мөн эмнэлэг, жуулчны бааз, амралтын бүсүүд ч байх ёстой. Энэ бүхнийг хайж олох хэрэгтэй. Элсүүлэлтийн гуравдугаар дүрмээр бол захирал ба ерөнхий инженерүүдийг элсүүлэх хэрэггүй, тэдний нарийн бичгийн дарга нар илүү хялбар элсдэг бөгөөд дарга нараасаа дутуугүй ихийг мэднэ. Гэвч сургууль-байлдааны даалгаврын нөхцөл ёсоор бол эмэгтэйчүүдийг элсүүлэхийг хориглосон. Хилийн цаана бол дураараа л бол харин дадлагын үед бол үгүй. Зураг төсөлч, электрон машины оператор, нууц бичиг баримт хадгалагч, хувилан олшруулагч гэх мэт хүмүүсийг олох хэрэгтэй. Бид бүгд иймэрхүү даалгавар авсан бөгөөд хүн бүр шийдвэрлэх тулааны өмнөх шиг өөрсдийн төлөвлөгөөг боловсруулцгаана. Сургуулийн элсүүлэлт бидний хувьд жинхэнээсээ огтхон ч хялбар биш. Хэрэв чамайг иймэрхүү зүйл хийсний төлөө Барууны аль нэг оронд баривчилбал хариуд нь Зөвлөл Холбоот Улс уруу хөөх болно. Харин дадлагын үед алдаа гаргаж КГБ-д баривчлагдвал бүр ч хатуу шийтгэл хүлээлгэж чамайг Баруунд хэзээ ч гаргахгүй болно. Жинхэнэ байлдааны даалгаварт бол өөрийн цаг хугацаа, мөнгө төгрөгийг хязгааргүй зарцуулж болно, тэр үед Америкийн Нэгдсэн Улсын стратеги, тактик, зэвсэгт хүчний тухай шалгалтыг гадаадын хоёр хэл дээр өгөх болно. Өөрийн дураар ажиллаж, хүсвэл шалгалтдаа бэлдэж, хүсвэл жинхэнэ шалгалтаа өгч элсүүлж ч болно.

start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

тэнэг, мангар, новш, хуц,

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)