HERO'S WORLD : Тагнуулч Суворов 7 бүлэг 13-р хэсэг

Тагнуулч Суворов 7 бүлэг 13-р хэсэг

13.

— Чи хэзээ нэгэн цагт Мытищид очиж байсан уу?

— Үгүй.

— Тэгвэл бүр сайн.

Заан гэнэт маш буурьтай болж:

— Сургууль-байлдааны даалгавар сонс. Объект: Мытищийн пуужингийн үйлдвэр. Даалгавар: тохирох хүнийг олж элсүүлнэ. Эхний зорилго: жинхэнэ элсүүлэлтийн дадлага олж авах. Хоёр дахь зорилго: дайсны тагнуулууд онцгой чухал объектод ажиллаж байгаа манай хүмүүсийг элсүүлэн авч болох замуудыг тодорхойлох. Хязгаарлах зүйлс. Нэгдүгээрт, цаг хугацаан хувьд: элсүүлэх ажиллагааг зөвхөн хувийн чөлөөт цагаар хийнэ, амралтын өдрүүд ба ээлжийн амралтаа ашиглаж болно, элсүүлэх ажиллагаанд зориулан тусад нь ямар ч цаг гаргаж өгөхгүй; хоёрт санхүүгийн талаар: зөвхөн хувийн мөнгийг хэчнээн ч хэмжээгээр зарцуулж болно, засгаас нэг копейк ч үүнд зориулж гаргахгүй. Асуулт байна уу? — КГБ энэ тухай юу мэдэж байгаа вэ? — Төв хорооны захиргааны хэлтсийн зөвшөөрлийн дагуу бид ийм ажиллагааг бүх Москва даяар байнга явуулдгийг КГБ мэдэж байгаа. Хэрэв КГБ баривчлах юм бол бид аварна, гэхдээ чамайг гадаадад ажиллуулахгүй болно. — Би элсүүлж байгаа хүндээ өөрийн болон өөрийн байгууллагын тухай юу хэлж болох вэ? — Юу ч хэлж болно. Үнэнээс бусдыг. Чи түүнийг зөвлөлт засгийн нэрийн өмнөөс элсүүлж болохгүй, үүнийг тэнэг хүн ч чадна, харин өөрийн нэрийн өмнөөс, өөрийн мөнгөөр элсүүлэх ёстой. — Тэгэхлээр хэрэв би түүнийг элсүүлчихвэл тэр жинхэнэ тагнуул гэж тооцогдох нь ээ? — Яг тэгнэ. Ялгаа нь түүний өгсөн мэдээлэл хилийн чанадад гарахгүйд л байгаа юм. — Гэхдээ энэ нь түүний гэмийг огт зөөллөхгүй биз дээ? — Огт үгүй. — Түүнийг яах бол? — Эрүүгийн хуулийн 64-р зүйл анги. Чи үүнийг мэдэхгүй гэж үү? — Мэднэ, нөхөр хурандаа. — Тэгвэл чамд амжилт хүсье. Бас чи төрийн чухал ажил хийж байгаа гэдгээ санаж яв. Чи зөвхөн өөрөө сурахаас гадна болзошгүй урвагчдаас салахад нь манай төрд тусалж буй хэрэг. Бүлгийнхэн бүгд иймэрхүү даалгавар авсан, гэхдээ өөр объектуудад ажиллана. Академийн бүх сонсогчид тэр чигээрээ ийм даалгавартай ажиллаж байгаа, жил бүр тэгдэг юм. Даалгавар авснаа баталж гарын үсгээ зур, энэ маш чухал даалгавар шүү.

start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

тэнэг, мангар, новш, хуц,

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)