HERO'S WORLD : Тагнуулч Суворов 7 бүлэг 8-р хэсэг

Тагнуулч Суворов 7 бүлэг 8-р хэсэг

8.

Бид хотоор нэг тэнэнэ. Бид араас дагах мөрдөлтийг алдаагүй илрүүлж сурч байна. Ажиллагаанд гарахын өмнө тагнуулын офицер араас мөрдөж байна уу, үгүй юу гэдэг асуултын хариуг дотроо тодорхой мэдэж байх ёстой. Түүнийг бэлтгэж буй жинхэнэ нууц дайнд тагнуулчид хэн ч туслахгүй, гаргасан алдааных нь хариуцлагыг хэн ч түүнтэй хуваалцахгүй. Тийм үү эсвэл үгүй юү? Урдаас тогтоосон чиглэлийн дагуу би Москвагаар дөрвөн цаг хэсүүчлэв. Би автобус, такси, трамвайгаа сольсоор байлаа. Маш олон хүн цугласан газраас хүнгүй газар гарч, буцаад тэнгис далай шиг үелсэн олон хүний дунд орно. КГБ ч бас сургаж байна. КГБ-ын хувьд мөрдөлтөд гаргаж буй өөрийн алдаагаа мэдэх нь маш чухал. Тийм ч учраас энд ГРУ ба КГБ-ын сонирхол нийлнэ. Өнөөдөр би хотод дадлага хийнэ гэдгийг Заан мэдэж байгаа. Миний дадлага яг 15.00-д дадлагын хөтөлбөр ёсоор дайсагнагч оронд буй зөвлөлтийн элчин сайдын яам гэж тооцогдож буй «Метрополь» зочид буудлын дэргэдээс эхэлнэ гэдгийг тэр мэднэ. Би «элчин сайдын яамнаас» гарч байна, КГБ уруу утасдах эсэх нь Зааны хэрэг. Тэгэхлээр тийм үү, үгүй юү? Долоо хоногт нэг удаа хүн бүрийн өөрсдийн бэлтгэсэн чиглэлийн дагуу Заан биднийг явуулна. Өмнөх удаад мөрдөж байгаа нь тодорхой байсан. Тэгэхэд би үүнд бүрэн итгэлтэй байсан. Харин өнөөдөр? Тийм үү, үгүй юү? Би үүнийг мэдэхгүй, итгэлгүй байна. Ийм үед «элчин сайдын яаман» дээр буцаж очоод итгэлгүй байгаагаа Заанд утасдаж хэлэх ёстой. Тэгвэл тэр намайг дахиад Москвагаар хэсүүлэхээр явуулж, би маргааш өглөө нь эцсийн хариугаа өгөх ёстой. Тэгэхлээр тийм үү, үгүй юү?

start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

тэнэг, мангар, новш, хуц,

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)