HERO'S WORLD : Тагнуулч Суворов 7 бүлэг 5,6,7-р хэсэг

Тагнуулч Суворов 7 бүлэг 5,6,7-р хэсэг

5.

Бид хүмүүсийн нүүр царайг тогтоож сурч байна. Энд тархины идэвхт үйл ажиллагаа задлан шинжлэх биш харин аяндаа хийгддэг байх ёстой. Ийм учраас миний өмнөх дэлгэц дээр мянга мянган хүний нүүр царай, мянга мянган хүний дүрс жирэлзэн өнгөрнө. Миний хуруу товчлуур дээр, яг дарахад бэлэн байна. Нэг хүний царайг хоёр дахин хармагц би тэр даруй товчлуур дарах ёстой. Хэрэв би алдвал надаар хөнгөн боловч таагүй цахилгаан гүйдэл урсан цохино. Буруу товч дарвал цохино. Хэрэгтэй үед дараагүй бол бас л цохино. Энэ бэлтгэлийг тогтмол хийх бөгөөд хүмүүсийн царайг гүйлгэн үзүүлэх хурд улам бүр нэмэгдэнэ. Дасгал хийх бүр улам олон зураг үзүүлнэ. Нэг л хүмүүсийн царайг хиймэл үстэй, будагтай, өөр хувцастай, өөр байрлалтайгаар үзүүлнэ. Харин алдвал хөнгөн боловч таагүй цахилгаан цохилт.

6.

Тагнуулч хүн машины дугаарыг анхааралтай хардаг байх ёстой. Нэг дугаар дахин тааралдвал мөрдөж байж болзошгүй. Тэгэхлээр ажиллагаанд явж болохгүй гэсэн үг. Надад мянга мянган дугаар харуулна. Тэр дугаарууд дэлгэц дээгүүр францын цахилгаан галт тэрэг шиг л жирэлзэн өнгөрнө. Тэднийг тогтоох хэрэггүй. Гэхдээ таних ёстой. Дүгнэн шинжлэх оюун ухаан тэнд тус болохгүй. Автомат рефлекс хэрэгтэй. Түүнийг яг л профессор Павлов нохдод болзолт рефлекс үүсгэсэн шиг үүсгэнэ. Алдвал цахилгаан гүйдлээр цохиулна. Алдаа- цахилгаан гүйдэл, алдаа-цахилгаан гүйдэл. Гэвч дугаарууд хурдан солигдох тул зөвхөн дугаараар нь биш харин харагдах байдлаар нь таних хэрэгтэй болно. Харин орчин үеийн хотод сая сая машин байх бөгөөд харин бидний тархи зуун машины дугаарыг ч тогтоох чадваргүй. Тэр үед л тагнуулчийг рефлекс аварна. Бидний тархи сая сая жижиг хэсгүүдийг тогтоож авах чадвартай бөгөөд бид зүгээр л тэрхүү асар их мэдээллийг ашиглаж чаддаггүй юм. Битгий санаа зов. Аквариум таныг сургаад өгнө. Таван жилийн дараа танд зохих рефлексүүд бий болно!

7.

Бид жанжин штабын офицерууд. Биднийг Гоголийн өргөн чөлөө уруу авч явна. Асар том байлдааны ажиллагааны явцад шийдвэр гаргахад биднийг сургана. Маш том газрын зураг дээр, бас Широколановын полигоны энгүй их тал дээр бид эхлээд өөртөө итгэлгүй байж, зөвхөн цаасан дээр ажиллаж байсан ч дараа нь амьдрал дээр орчин үеийн дайнд цэргийн асар их хүчийг хэрхэн удирдах дадлага хийцгээнэ. Энийг бид хэзээ ч хийхгүй байж мэдэх ч нэг удаа газрын зураг дээр гвардийн танкийн 5 ба 7-р армиудыг Белоруссаас Польшийн нутаг уруу давшуулаад үзвэл үүнийг жинхэнэ дайнд хэрэгжүүлэхэд Жанжин штабт ямар хэмжээний, чухам ямар мэдээлэл хэрэгтэй болохыг чи гэнэт ойлгох болно.

start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

тэнэг, мангар, новш, хуц,

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)