HERO'S WORLD : Тагнуулч Суворов 7 бүлэг 2-р хэсэг

Тагнуулч Суворов 7 бүлэг 2-р хэсэг

2.

Дайны төлөвлөгөөг Жанжин штабт боловсруулдаг бөгөөд Жанжин штаб бол армийн уураг тархи юм. Төлөвлөх явцад КГБ-ын зүгээс өчүүхэн саад учруулахад л бүх улс орон гарцаагүй сүйрлийн ирмэг дээр очно. Ийм учраас ялж гарахын тулд Жанжин штабт нөлөөлөх КГБ-ын нөлөөг төрийн зүгээс хязгаарлах хэрэгтэй болдог юм. Дайнд ялахын тулд Жанжин штаб байлдааны төлөвлөлтийн онцлогийг ойлгодог, Жанжин штабын хувьд аль нь чухал болохыг өөрөө бие даан шийдэж чаддаг өөрийн офицеруудын хүч чармайлтаар мэдээлэл цуглуулах ёстой. Жанжин штабт мэдээлэл гуйгаад зогсож байх цаг хугацаа байхгүй бөгөөд хамгаас түрүүн хэрэг болох тэр мэдээллүүдийг олж ирэхийг өөрийн тагнуулын албадуудад тушаадаг юм. Амжилттай ажиллахын тулд Жанжин штаб өөрийн шилдэг тагнуулчдыг хөхүүлэн шагнах, гэм хийсэн нэгнийг нь хатуу цээрлүүлэх эрхтэй байх ёстой. Тэр ч тийм эрхтэй. Тэр өөрийн тагнуулын албатай. Тэр ертөнцийг КГБ-ын нөлөөт шилээр биш харин өөрийн нүдээр хардаг юм. Жанжин штаб цагдаа нарын хүч чармайлтаар биш харин Жанжин штабын офицерууд бидний хүч чармайлтаар мэдээлэл цуглуулдаг. Бид тагнуулын офицер болсноороо нэгэн зэрэг Жанжин штабын офицер болох ёстой. Үүнд бидэнд маш богино хугацаа, таван жил шаардагдана. Манай бэлтгэлийн хөтөлбөр байж болох бүх боломжоос илүүг шаарддаг маш шахуу хөтөлбөр. Та нар бол Жанжин штабын офицерууд! Хэрэв энэ ачааллыг даах чадваргүй бол бид та нарыг доод шат уруу буулгах болно. Бид хичээж байна. Бид ачааллыг дааж байна. Гэхдээ бүгд биш. Шөнө надад зөвхөн агуу их давшилт зүүдлэгдэнэ. Гүн шаантаглаж орсон танкууд. Агаарын десантууд. Дайсны ар талд тулалдаж буй Спецназын бригад. Нууц тагнуулчдаас Жанжин штабт цутган орж ирэх мэдээлэл. Тулалдааны нүргээн, гал надад зүүдлэгдэнэ. Би нүдээ нээлээ. Сэрүүлэг зэвүү хүрэм дуугарах надад сонсогдож, хүйтэн гэрэл нүд гялбуулна. Би хацраа гараараа үрэн орон дээрээ удаан суулаа. Би тэсэхгүй нь.

start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

тэнэг, мангар, новш, хуц,

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)