HERO'S WORLD : Тагнуулч Суворов 6 бүлэг 12-р хэсэг

Тагнуулч Суворов 6 бүлэг 12-р хэсэг

12.

Бид улбар шар чингэлгээсээ газарт үсрэн бууцгаав. Ангарын дотор бүр өндөрт таазны дор болжмор жиргэнэ. Манай жолооч хэн болох, энэ ангарыг шөнө хэн цэвэрлэдэг, биднийхтэй адил чингэлгээр нааш нь хэн хоол хүнс зөөдөг, хоолны өрөөнд хэн ширээ засдаг болохыг ганц тэр л мэддэг биз ээ. Биднийг энэ бүсэд байхад эндхийн ажилтнууд үл харагдана. Ангарын хаалга нээгдэж, хооллох өрөөнд хэн нэг нь ширээ засаж байхад цаад хаалга нь нээлттэй байх ба бид наанаас нь орж чадахгүй. Дараа нь яг л павловын нохдод дохио өгч байгаа мэт хонх дуугарч шиг бидэнд хоол бэлэн болсныг хэлнэ. Харин биднийг хооллох өрөөнд байхад бусад хаалганууд өөрөө түгжигдэнэ. Сайн хоолтой. Намайг хэзээ ч, бүр Чехословакт байхад ч ийм сайн хооллож байгаагүй. Гэхдээ л хориотой бүс бол хориотой бүс, бид өөрсдийн чингэлгээ улбар шар «хэрээ» гэж нэрлэцгээнэ. Зарчмын хувьд яг л ялтнуудыг зөөдөг шиг тээвэрлэх боловч тав тухтайгаараа л ялгагдана. Тусгай дэвтэрт би сайхан хоол өгсөнд «их баярлалаа» гэж бичээд, маргаашийнхаа хоолны захиалгыг ч бас бичнэ. Тэгээд удалгүй хичээл эхэлнэ. Бүгд бэлэн үү? Бэлэн. Таван минут амьсгалцгаа. Манай хашаа эмх цэгцтэй. Голт борын бутнууд саарал бетон ханыг бараг тэр чигээр нь халхалсан нь илүү тохилог харагдана. Голт борын дээгүүр өргөст тор. Тэр торны цаана юу байгааг харж болохгүй. Зөвхөн манай бассейн ба теннисний талбайн дээгүүрх шиг хагас дугуй ангарын дээврүүд л харагдана. Магадгүй, тэнд манайх шиг бас нэг сургалтын цэг байдаг байх. Польш, унгар эсвэл куба, итали, ливийн мэргэжил нэгтнүүд маань тэнд сурдаг байж ч магад. Бид үүнийг хэрэхн мэдэх билээ. Нэг бол тэнд сургалтын цэг биш харин нууц лаборатори, агуулах, эсвэл зүгээр л шорон байдаг байж ч магадгүй. Манай улбар шар «хэрээний» хөдөлгөөнөөр баримжаалан чиглэлийг нь тааварлах гэж би өглөө бүр оролдоно. Биднийг тийм ч хол зөөхгүй байх шиг санагдаж байна. Мөн хөдөлгөөний чиглэлээр нь бодвол бид Красная Пресня шоронгийн хавьд хичээллэдэг байх гэж таамаглаж байлаа. Гэхдээ мэдээж, яг тодорхой хэлж чадахгүй. Харин нарсан ой Москва орчим хаа сайгүй бий. — Амьсгалцгаав уу? За хичээлдээ. Бүгд том танхимд орно. Тэнд сейфүүд бий. Миний сейфэнд дөрвөн дэвтэр байна. Бүгд 96 хуудастай. Үүнийг гурван жил хэрэглэнэ. Конспектоо шигүү бич, ихэнхийг нь толгойдоо тогтоо. Цаасаа хэмнэж сур гэх ажээ. Тагнуулын хичээлийн дэвтрээ гартаа ав. Сейфүүдээ цоожил. Бүгд танхим уруу. Багш сиймгэр хөшигний цаана сууна. Тийм учраас бид ямар ч саадгүй ярилцах болов ч тэр биднийг тодорхой харж чадахгүй, бид ч мөн адил. Бүх багш нар, захирагчид Заанууд. Тэдний зарим нь бидэнтэй нүүр тулж ажиллана. Гэвч ихэнх нь зөвхөн хагас тунгалаг дэлгэцийн цаанаас биднийг харж, зөвхөн дугаараар биднийг нэрлэнэ. Тэд бүгд хашир тагнуулчид. Бүгд их бүсээс гадна олон жилийг өнгөрөөжээ. Гэвч тэд бүгдээрээ ямар нэг алдаа гаргасны улмаас Заан болцгоожээ. Харин алдаа гаргаагүй тагнуулчид нь мэдээлэл олборлох, ядаж л боловсруулах салбарт ажиллаж байгаа. Заан хамгаалалтын системийг залгаж манай тусгай байгууламжийн хана үл мэдэг доргив. — Тагнуул ингэж харагддаг юм. — Тэр цув өмсөж, хар нүдний шил зүүсэн, захаа босгож, гараа халаасандаа хийсэн хүний том зураг уруу заав. — Зохиолчид, кино найруулагчид, тэднийг дагаад бүх л хүмүүс тагнуулчийг ингэж төсөөлдөг юм. Та нар ийм тагнуул биш, та нар бол зөвлөлтийн эрэлхэг тагнуулчид. Тийм ч учраас та нар энэ тагнуулуудтай адил байх ёсгүй. Та бүгдэд доорх зүйлсийг хатуу хориглож байна. Үүнд: а) хар шил зүүх; халуун, хурц нартай өдөр ч хар шил зүүхийг; б) бүрх малгай нүүр рүүгээ дарж өмсөхийг; в) гараа халаасандаа байнга хийхийг; г) пальто ба цувны захыг босгохыг. Та нарын явдал, харц, амьсгаа бүгд удаан бэлтгэл сургуулилтын явцад өөрчлөгдөх боловч түүнд ямар нэг хиймэл зүйл, хүчилсэн байдал байж огт болохгүй гэдгийг анхны өдрөөсөө эхлээд санаж явах хэрэгтэй. Гэм хийсэн мэт харах, мөрөн дээгүүрээ эргэж харах нь тагнуулчдын дайсан, ингэвэл сургалтын явцад бид та бүхнийг зарчмын асуудал гаргаснаас дутуугүйгээр ноцтой шийтгэх болно. Та нар тагнуулчийн төрх байдлыг бүхнээс бага санагдуулах ёстой. Зөвхөн гадаад төрхөөрөө ч биш, ажлын арга барилаараа ч мөн тийм байх ёстой. Детектив романы зохиолчид тагнуулчийг онц мэргэн бууддаг, бусдын гарыг тун чадварлаг хугалдгаар дүрсэлдэг. Та нарын ихэнх чинь доод төвшний тагнуулын байгууллагаас ирсэн болохоор үүнийг ч бас туулсан байх. Харин дээд төвшинд, стратегийн тагнуулчдад бид буудахыг сургаж, хүний гар хугалах аргыг заахгүй. Харин ч бид та бүхнийг Спецназд олж авсан дадлага, туршлагаа мартахыг шаардах болно. Дэлхийн зарим орны тагнуулын байгууллага өөрийн залуусыг буудах болон бусад энгийн зүйлст сургадаг. Туршлага муутай учраас л ингэдэг юм. Та нар гар буунд биш зөвхөн өөрийн толгойд л найдах хэрэгтэй. Хэрэв та нар алдаа гаргах юм бол сөрөг тагнуулынхан хүн нэг бүрийн эсрэг таван нисдэг тэрэг, арван нохой, зуун машин, мэргэжлийн гурван зуун цагдаа гаргах болно. Тэр үед танд гар буу туслахгүй. Бүгдийнх нь гарыг ч хугалж чадахгүй. Гар буу таны бөөрнөөс төөнөж аюулгүй байна гэсэн зүүд зэрэглээг үүсгэх болно. Харин танд зүүд зэрэглээ хэрэггүй. Та бүхэн үргэлж дайсны сөрөг тагнуулуудаас илүү гэдгээ мэдэрч, өөрийн аюулгүй байдалдаа итгэл төгс байх ёстой. Харин энэ мэдрэмж, итгэлийг гар буу биш харин ямар ч төөрөгдөлгүй эрүүл саруул тооцоо өгөх болно. Өндрийн угсралт хийдэг хүмүүст ийм зүйл тохиолддог. Тэдний туршлага багатай нэг хэсэг нь аврах бүс хэрэглэдэг. Харин зарим нь хэзээ ч хэрэглэдэггүй. Эхний хэсэг нь унаж, хэмх үсэрдэг бол хоёр дохь хэсэг нь тэгдэггүй. Учир нь бүс хэрэглэсэн нь өөрийгөө аюулгүй байна гэсэн хуурамч үзэгдэлд автсан хэрэг. Тэр нэг удаа бүсээ бүслэхээ мартаад л түүний ясыг хайрцаг барин цуглуулахад хүрч байгаа нь тэр. Харин бүс хэрэглэдэггүй хэсэгт нь тийм хуурамч үзэгдэл үүсэхгүй. Тэр байнга өөрийн алхам бүрийг хянаж байх тул өндөрт үргэлж сэрэмжтэй байх болно. Зөвлөлтийн стратегийн тагнуул өөрийн залууст аврах бүс өгдөггүй юм. Таны халаасанд гар буу байхгүй гэдгийг санаж, гараараа тоосго хага цохидгоо мартагтун. Зөвхөн толгойдоо л найдагтун. Та нарын спорт бол энэрэнгүй буянтай спорт болох теннис…

start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

тэнэг, мангар, новш, хуц,

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)