HERO'S WORLD : Тагнуулч Суворов 6 бүлэг 8-р хэсэг

Тагнуулч Суворов 6 бүлэг 8-р хэсэг

8.

Ойн том нуур. Хөвөөгөөр нь зэгс ургажээ. Өндөр эрэг дээгүүр хусан төгөл харагдана. Тэнд буй өндөр хашааны цаана манай зуслан бий. Бяцхан элсэн хаялга. Ёроол нь дээш харсан завинууд. Нөгөө эрэг дээр ч бас зуслангийн дүнзэн байшингууд харагдаж байна. На другом берегу тоже какие-то дачи бревенчатые. Мөн л ногоон хашааны цаана. Мөн л харуул хамгаалалттай. Энд онцгой бүс. Зуслангийн байшингууд. Гэхдээ зөвхөн онцгой нөхдүүдэд зориулсан зуслан. Энэхүү зуслангийн бүс уруу нэвтрэх огтхон ч хялбар биш. Царс моддын төгөл. Нуурууд. Өтгөн ой. Хаа нэг улаан дээвэр харагдана. Дахиад л ногоон хашаанууд. Манай нуур уруу зөвхөн нэг л замаар ирж болно. Өөр зам байхгүй. Хашаа ч эргэсэн нөгөө л ногоон хашаанд тулна. Манай хажууханд мөн л хэн нэгний зуслан байна. Хэн нэг нь волейболын бөмбөг цохих сонсогдоно. Гэвч хэн бөмбөг цохиж байгааг мэдэж болохгүй. Тэд ч биднийг харж болохгүй учиртай. Манай хашааны зүүн тал нь баруун талаасаа өндөр ажээ. Тэндээс үдшийн цагаар хөгжим эгшиглэнэ. Маш тааламжтай хөгжим. Танго. Манай зуслангийн байшин том. Тэнд хорин гурван хүн амьдарна. Гэхдээ гучин хүнд ч хүрэлцэх зай бий. Хүн бүр жижиг өрөөтэй. Нарсан дүнзэн хана. Давирхайн үнэр. Хананд байгалийн жижигхэн зураг. Асар том зөөлөн ор. Номын тавиур. Доод давхарт ази хивстэй том танхим бий. Бид өглөө хүссэн үедээ босно. Таалагдсан бүхнээ хийнэ. Өег нүнжигтэй өглөөний хоол. Даруухан үдийн цай. Тансаг оройн зоог. Үдшээр бид ихэвчлэн камин зуухны дэргэд сууцгаана. Ууна. Хууч хөөрцгөөнө. Бид бүгдээрээ өмнө нь зөвлөлтийн тагнуулын дунд шатны офицер байсан хүмүүс. Манай бүлэгт нэг дэд хурандаа, хоёр хошууч, нэг ахлах дэслэгч бий. Бусад нь ахмадууд. Нэг нь сөнөөгч онгоцны нисгэгч. Пуужингийн офицер хоёр, десантчин нэг, пуужинт завины захирагч нэг бий. Мөн цэргийн эмч, цэргийн хуульч бий. Ерөнхийдөө бол маш олон өнгийн цэцгийн баглаа гэсэн үг. Бид янз бүрийн дарга нарын мэдэлд байсан. Бид бүгдээрээ л дивизийн, армийн эсвэл түүнээс өндөр шатны цэргийн тагнуулын дарга нарын ивээлд байсан хүмүүс. Хүн нэг бүрийг хэн нэг нь өөрийн бүлэгт сонгож авсан байсан. Харин яг тэр бүлгүүдээс Аквариум өөрийн нэр дэвшигчдийг бүрдүүлжээ. Доод шатны тагнуулын дарга нарын хүмүүсийг өөртөө авахдаа Аквариум бүгдийг нь эсвэл хамгийн шилдгүүдийг нь авах гэж хичээгээгүй нь ойлгомжтой. Үгүй ээ. Хэрэв өнөөдөр Аквариум Кравцовын хамгийн шилдэг залуусыг авчихвал маргааш тэр тэгтлээ их хүч гаргаж өөрийн багийг бүрдүүлэхээ больчихно. Ийм учраас Аквариум доод шатны дарга нарын хүмүүсийг авахдаа тэдний хүмүүсээ сонгохдоо тийм их анхаарал хандуулах хүслийг унтраачихгүйн тулд тун болгоомжтой хандана. Би их унтана. Би ийм бөх, амттай нойрссонгүй уджээ. Өглөө би орой босоод нуур уруу явна. Тэнгэр бүрхэг байна. Гэхдээ ус бүлээхэн. Би маш удаан сэлнэ. Энэ нойр, энэ эрх чөлөө удаан үргэлжлэхгүй гэдгийг би мэдэж байна. Ердөө л шалгалтын дараа, хичээлийн жил эхлэхийн өмнө бидэнд амрах боломж олгож буй хэрэг. Би ч амарч байна.

start=-49 , cViewSize=50 , cPageCount=1

1 сэтгэгдэл:

тэнэг, мангар, новш, хуц,
хатгамалчин (зочин)

найзуудааа сэтгэгдэл үлдээгээрэй

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)