HERO'S WORLD : Тагнуулч Суворов 6 бүлэг 1-р хэсэг

Тагнуулч Суворов 6 бүлэг 1-р хэсэг

VI БҮЛЭГ *

1.

Эх болсон Орос эх орон минь, чи энхрий бяцхан хүүхдийн гараар төмөр замын далан дээрээс намайг даллаж, өөрийн төсөөлшгүй уудам алсыг надад дэлгэж байна. Улиас, хус, гацуурууд, нурсан сүм, хадлан дээр байгаа охидууд, үйлдвэрийн яндангууд, дахиад л далан дээрх хүүхдүүд. Тэд миний араас гараараа даллан инээмсэглэцгээнэ. Гүүрнүүд, дахиад гүүрнүүд. Десна мөрөн цөн түрэн нүргэлнэ. Конотоп. Брянск. Калуга. Галт тэрэгний дугуй түг түг дуугарна. Түг. Түг. Түг. Галт тэргэнд дуу шуугиан ихтэй байлаа. Галт тэргэнд архидаж байна. Галт тэргэнд бүгд өөрийн хүмүүс. Цэргийн цуваа. Хөндлөнгийн хүн байхгүй. Галт тэргэнд дан цэргийн зөвлөхүүд явна. Ирээдүйн зөвлөхүүд. Тэд өөрсдийн ирээдүйн төлөө ууцгаана. Аравдугаар газрын төлөө. Хурандаа генерал Окуневын төлөө. Шинэ лонх дахин тойруулж байна. Уу, ахмад аа! Таван хошууны төлөө! Чамд том таван хошуу ерөөе, ахмад аа! Баярлалаа, хошууч аа, бас чиний төлөө! Харц нь гэрэлтэнэ. Бүгдийнх нь харц гэрэлтэнэ. Бид бүгдээрээ дайнд оролцохоор яваа хүүхдүүд. Цэргүүд гутлаа хэр зүлгэснийг шалгах гэж бид цэргийн сургууль дүүргэсэн гэж үү? Бид тулаанд оролцох дэврүүн хүсэлдээ хөтлөгдөн цэргийн сургуульд орсон. Харин одоо Аравдугаар газраас тийм боломжийг олж авцгаасан азтанууд энд байна. Аравдугаар газрын төлөө, ах дүү нар аа! Аравдугаар газрын төлөө!

Бид олуулаа яваа. Их буучид, нисгэгчид, явган цэргүүд, танкчид. Нэг өдрийн өмнө бид бие биенээ мэддэггүй байсан. Харин одоо хэзээний найзууд болжээ. Дахиад л лонх тойруулна. Та нарын төлөө, хүүхдүүд ээ. Та нарын амжилтын төлөө. Та нарын таван хошууны төлөө. Харин чөтгөрүүд намайг хааш нь авч явна вэ? Миний бичиг баримт дээр Куба уруу гэж бичигдсэн байгаа ч энэ бүлэгт өөр Куба явах хүн байхгүй болоод л тэр. Маш олон хүн Египет рүү, Сири рүү явж байна. Зарим нь Вьетнам явж байна. Хэрэв хэн нэг нь үнэхээр Куба уруу явж байсан бол надад ямар нэг өөр юм бодож олох байсан байх. Мэдээж Кравцовын таамаглаж байснаар Куба бол зөвхөн өнгөлөн далдлалт.
Гэхдээ тэр ч тодорхой хэлж мэдэхгүй. Кравцов. Генерал. Би түүний генерал болсныг үзсэн. Гэвч тэр тоос болсон комбинезон өмсөж, онгож гандсан цэнхэр дугуй малгай тавьж, Спецназын бусад жирийн цэргүүдээс огт ялгагдахгүй харагдаж байсан. Би түүнийг алтан мөрдэстэй, өргөн улаан хамжаартай жинхэнэ генерал хувцастай байгаагаар төсөөлөх гэсэн боловч болсонгүй. Би түүнийг анх уулзсан тэр л хэвээр нь, цэвэрхэн гимнастерк өмсөж дэд хурандаагийн мөрдэс зүүсэн залуухан ахмадын дүрээр нь үргэлж дурсаж явах болно. Танд амжилт хүсье, генерал аа.

start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

тэнэг, мангар, новш, хуц,

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)