HERO'S WORLD : Тагнуулч Суворов 5 бүлэг 16-р хэсэг

Тагнуулч Суворов 5 бүлэг 16-р хэсэг

16.

Би залуухан ахлах дэслэгчид бичиг хэргээ хүлээлгэж өгөөд одоо хэдийн урьдын захирагч болсон дарга дээрээ орохоор явлаа: — Нөхөр генерал, ахмад Суворов Жанжин штабын Аравдугаар газрын мэдэлд шилжих болсноо илтгэхээр ирлээ. — Суу. Суулаа. Тэр миний нүүр рүү удаан харав. Түүний ширтсэн харцыг би тэслээ. Тэр гоолиг бөгөөд чанга хатуу байх аж. Над уруу инээмсэглэсэнгүй. — Виктор, чи маш чухал ажилд явж байна. Арвынхан чамайг авч байна, гэхдээ энэ бол халхавч гэж бий бодож байна. Чамайг түүнээс дээгүүр газар авч байгаа байх. Бүр ГРУ ч байж магад. Аквариумд. Тэд зүгээр л энэ тухай ярих эрхгүй. Гэхдээ миний үгийг санаж яв, Аравдугаар газарт очсон ч чамайг өөр газар авах байх. Ер нь тэгж таарна. Хэрэв миний дүгнэлт зөв бол чамайг маш ноцтой шалгалтууд хүлээж байна. Хэрэв чи тэр шалгалтуудыг давахыг хүсэж байвал өөрийнхөөрөө л бай. Чамд ямар нэг гэмт хэрэгтний маш бат бөх шинж бий, үүнийгээ нуухыг хичээх хэрэггүй. — Би нуухгүй ээ. — Тэгээд сайн хүн бай. Үргэлж сайн хүн бай. Бүх амьдралынхаа турш. Чи надад амлаж байна уу? — Амлаж байна. — Хэрэв хүн алах боллоо ч сайн хүн хэвээрээ бай. Алахынхаа өмнө инээмсэглэж бай. — Би хичээнэ ээ. — Бас чамайг алах болсон ч битгий орил, битгий уйл. Үүнийг өршөөдөггүй юм. Чамайг алах гэж байсан ч инээмсэглэж бай. Алуурчин уруу инээмсэглэ. Энэ чамайг мөнхрүүлэх болно. Бид бүгд хэзээ нэгэн цагт ялгаагүй л үхнэ. Хүн хэвээрээ үхээрэй, Витя. Бардам үх. Амлаж байна уу? Маргааш нь цэргийн цуваа бүрдүүлж буй төмөр замын цөлийн өртөө рүү хэсэг офицеруудыг ногоон автобусаар хүргэв. Тэднийг бүгдийг нь Москва уруу Жанжин штабын Аравдугаар газарт дууджээ. Тэд бүгдээрээ Вьетнам, Алжир, Йемен, Сири, Египетэд цэргийн зөвлөхөөр явцгаана. Би энэ хэсэгт багтжээ. Миний бүх найз нөхөд, хамтран ажиллагсад, дарга нар, захиргаанд минь ажиллаж байсан хүмүүсийн хувьд би оршин байхаа болилоо. Нөгөө миний гарын үсэг зурсан бичиг баримтын нэгдүгээр зүйл урд өмнө нь таньдаг байсан бүх хүмүүстэйгээ ямар нэг байдлаар холбоо тогтоохыг хориглож байлаа.

5 -р бүлэг төгсөв 

start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

тэнэг, мангар, новш, хуц,

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)