HERO'S WORLD : Тагнуулч Суворов 5 бүлэг 13-р хэсэг

Тагнуулч Суворов 5 бүлэг 13-р хэсэг

13.

Бид ажиллаж байна. Бид өдөр шөнөгүй ажиллана. Өдөр шөнөө ч ялгахаа байжээ. Онгоцны саарал дугуйн дээр өдөр шөнө ээлжилнэ. Өдрийн буултууд. Шөнийн буултууд. Хэт нам өндрийн буулт. Дунд өндрийн буулт. Шидэгч суудалтай буултууд. Гэхдээ шидэгч суудалтай буултыг хүн бүр хийдэггүй юм. Давхраат мандлын буултууд. Үүнийг ч мөн тусгай сонгогдсон дайчид л хийнэ. Тэмцээн. Тэмцээн. Тэмцээн. Дахиад л үсрэлтүүд. Уруул гашуун тоосонд дарагдан нүд улайна. Уур, бухимдал дэлбэ үсрэн гарч ирэхийг завдана. Заримдаа ноомой царайлан гөлийцгөөнө. Шаардуулалгүйгээр өөрсдөө түргэхэн шүхрээ эвхэцгээж гучин минут илүү унтахаа бодно. Шүхрийнхээ эвхэлтийг дахиад нэг шалгах уу? За тэрийг чөтгөр аваг... Сургуулийн тулаан. Шатаагч бөмбөг. Ноход. МВД. КГБ. Дахиад л буудлага, дахиад л шүхрийн буулт. Харин үхэл бидний хажууханд хэсүүчилнэ. Үгүй ээ, тэр одоогоор хэнийг ч сонгож өөрийн хар жигүүрээр хучаагүй. Гэхдээ л тэр ойрхон байна. Тэр огт үүрэглэхгүй. 112-р тусгай батальонд шинэ шүхэр шалгаж байна. Д-1-8. Муу шүхэр. Спецназынхан түүнээс айдаг. Тэд Д-1-8-аар үсрэхийг үл хүснэ. Түүний ямар нэг зүйл нь болохгүй байна. Зуун үсрэлт тутмаас дор хаяж нэг нь бүтэлгүй болно. Шүхэр зохион бүтээгч, туршигчид нь ч тэнд байна. Бид тэр шүхрийг буруу эвхэж, буруу хадгалснаас ийм болж гэж тайлбарлацгаана. Биднийг бүгдийг нь чөтгөр шулам уруу илгээх нь л дээ тэд. 112-р батальоны нэг ахлагч түүгээр үсрэхэд шүхрийн оосрууд нь орооцолдож, дэлбээ нь хумигдаж эхлэхэд зарим оосрыг хутгаар тастан эсэн мэнд газарджээ. Зөөлөн. Харин газарт буугаад ирэхэд нь оосруудыг огтолсноос торгон утсаар оёсон оёдлыг нь хутгаар болгоомжтой ханзлах байсан юм гэж түүгээр тоглоом хийцгээнэ. Харин ахлагч тийм үсрэлтийн дараа тэдний тоглоом тохууг огт эс ойлгоно. Тоглоом тохуу хийгсдийг тэр хашгичан хараана. Зохион бүтээгчдийг нь ч бас. Үхэл бидний хажууханд байна. Ердөө тэр хашааны цаана. Шар Уст дэргэд харагдана. Хорих лагерь. Уран. Үхэл л гэсэн үг. Тэнд дарга бүр өөрийн «хүүхэлдэй», өөрийн «гладиаторуудыг» сонгодоггүй гэж үү? Хориотой бүс. Харуулын цамхгууд. Шүхрийн цамхгууд. Бүгд нэг дор. Хорих лагерь ба бид. Яагаад энэ вэ? Биднийг айлгахын тулд уу? Спецназын сургалтын гол төвийг ураны уурхайтай хамт байлгах өөр ямар шалтгаан байж болох билээ? Хорих лагерийн дэргэд. Үхлийн дэргэд.

start=-49 , cViewSize=50 , cPageCount=1

1 сэтгэгдэл:

тэнэг, мангар, новш, хуц,
j.enkhee (зочин)

chi yustoi goy hero-n ajil hiidiin l yum bainashdee, hoyuylaa ajilaa solih uu bi chadnaa kkk

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)