HERO'S WORLD : Тагнуулч Суворов 5 бүлэг 5-р хэсэг

Тагнуулч Суворов 5 бүлэг 5-р хэсэг

5.

Нисдэг тэрэг биднийг намгархаг арал дээр орхив. Удалгүй нисдэг тэрэг Крацовыг авч яваад би хяналтын цэг дээр ганцаар үлдэнэ. — Хэрэв бүлгүүд харуул, хяналт зохион байгуулалгүйгээр шууд холбоо барьж эхэлбэл тийм бүлэгт торгуулийн цаг нэмэх хэрэгтэй… — Ойлголоо. — Нууц түлхүүрт мэдээ бэлтгэх явцад ямар нэг алдаа гаргавал бүлгүүдийг тэмцээнээс шууд хас. — Ойлголоо. — Усаа зөв ууж буй эсэхийг нь ч сайн хар. Усыг залгиж болохгүй. Амандаа жаахныг балгаж хэл, хоолойгоо норгох хэрэгтэй. Харин ус залгилж буй цэргүүдийн амны цангаа хэзээ ч гарахгүй, харин ч хөлөрч, бүр илүү цангаж богино хугацаанд жагсаалаас гарах болно. Ус буруу ууж байхыг нь харах л юм бол шууд таван оноо хасах хэрэгтэй, арвыг ч болно. — Би бүгдийг ойлгож байна, нөхөр хурандаа. Би хяналтын цэг дээр анх удаа байгаа биш шүү дээ. Харин та жаахан унтаж амрахгүй юм уу? Нисдэг тэрэг цагийн дараа ирнэ. Жаахан унтаад авбал ч... Та нойргүй өчнөөн удаан явж байна… — Энэ зүгээр ээ, Виктор. Ажилдаа ядрахыг би ядарч байна гэж тооцдоггүй. Намын удирдлага улиглаад эхэлбэл түүнээс ч муу юм болно. Бид ч азтай шүү. Львов мужид намын удирдлага нь тойргийн командлалтайгаа сайн харьцаатай байдаг нь азтай хэрэг. Харин тэр Ростовт Умард Кавказын цэргийн тойргийн захирагч, танкийн цэргийн дэслэгч генерал Литовцевт л хэцүү байх шиг байна. Орон нутгийн намын байгууллагууд ба КГБ хамтдаа түүний эсрэг байна. Хэвийн амьдрах боломж өгөхгүй байна. Төв хороонд гомдол гаргацгааж байна. Тэдний бичсэн гомдол, мэдээллүүд нь Дюмагийн романуудаас ч зузаан болсон. … — Тэгээд генерал Литовцевт хэн ч тусалж чадахгүй юм уу? — Чамд юу ч гэж хэлэх юм бэ дээ… Тэр олон найз нөхөдтэй. Гэхдээ түүнд яаж тусална гэж? Бид чинь өөрсдийн мэдэлгүй хүмүүс. Дүрэм журам, цэргийн хууль тогтоомжууд уншдаг, тэрнийгээ зөрчиж болохгүй… Чи хуулийн хүрээнд түүнд яаж туслах гэж? — Нөхөр хурандаа, би тусалж чадах ч юм билүү? — Витя, ахлах дэслэгч хүн дэслэгч генералд юугаараа тус хүргэх вэ дээ? — Өмнө минь урт шөнө байна, би бодъё… — Ер нь их зүйл бодох хэрэггүй… Бүгдийг бодчихсон. Харин биелүүлэх л хэрэгтэй байна. Нисдэг тэрэг дуугарч байх шиг байна. Энэ ч намайг авахаар ирж байгаа байх. Тэгэхлээр, Виктор, Умард Кавказын цэргийн тойргийн тагнуулын дарга, миний мэргэжил нэгт хошууч генерал Забалуев тэмцээн дээр ирнэ. Тэр хорлон сүйтгэх бүлгүүд хэрхэн явж өнгөрөхийг өөрийн биеэр ажиглана. Гэхдээ хорлон сүйтгэгчдийг цолоороо айлгахыг хүсэхгүй байгаа юм. Тэр маргааш хяналтын цэг дээр чамтай хамт сууна. Бидний өмсдөг ялгах тэмдэггүй ердийн саарал хүрэм өмсөнө. Бүлгүүдийн үйл ажиллагаанд тэр оролцохгүй. Зүгээр л ажиглаж, бас чамтай ярилцахыг хүсээд байгаа юм… Хэрэв чи үнэхээр тусалмаар байгаа бол түүнтэй ярилц… — Нөхөр хурандаа, тэмцээн дууссаны дараа би хэд хоног өвдөх ёстой гэж та бодож байна уу? — Би чамд тийм тушаал өгөөгүй. Хэрэв өөрөө үүнийгээ мэдэрч байгаа бол тэгэх л хэрэгтэй болох байх. Гэхдээ армид зүгээр нэг өвдөж болохгүй, үүнд эмчийн магадалгаа хэрэгтэй гэдгийг ойлгоорой. — Магадалгаа олно оо. — Хүн өөрийн өвдсөнийг мэдрээд байхад эмч үгүй гээд байх тохиолдол байдаг. Энэ бол тийм ч сайн зүйл биш. Эмчид эргэлзээ төрөхөөргүй өвдөх хэрэгтэй. Үнэхээр өндөр халуунтай байх ёстой. Өөрөө өвчтэй гээд харин халуунгүй байвал юу болохыг мэдэж байна уу? — Халуурах ч болно. — За яах вэ, Виктор. Чамд амжилт хүсье. Чамд генералыг хооллох юм бий юу? — Байгаа. — Хэрэв тэр өөрөө хүсэхгүй бол архиар битгий шахаад байгаарай.

start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

тэнэг, мангар, новш, хуц,

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)