HERO'S WORLD : Тагнуулч Суворов 5 бүлэг 2-р хэсэг

Тагнуулч Суворов 5 бүлэг 2-р хэсэг

2. Манайхан, тэр дотроо би шинэ албан тушаалдаа түргэн дасацгаав. Ажил маань өмнөх хэвээрээ ч цар хүрээ нь өргөн ажээ. Харин ч илүү сонирхолтой байв. Намайг аль хэдийн бүгд таньдаг болж, штабынхан над уруу инээмсэглэнэ. «Эрүүдэн байцаах газрынхан» буюу орчуулах бүлгийнхэнтэй хэзээний сайн харилцаатай болж, тэд надад холбооны зангилааны нууц түлхүүр тайлагчид, радио амдалтын төвийн операторуудын онигоог ярьж өгцгөөнө. Хоёрдугаар газраас гадуур ч мөн намайг хэдийн таньдаг болцгоожээ. Юуны өмнө байлдааны төлөвлөлтийн буюу Нэгдүгээр газрынхан. Байлдааны төлөвлөлтийнхөн бидний урьдчилсан дүгнэлтгүйгээр амьдарч үл чадна. Гэвч манай газарт тэдний орохыг хориглосон тул тэд биднийг дуудна. — Витя, ойрын долоо хоногуудад манай дайснууд Битбургт юу хийхээр төлөвлөж байна вэ? Битбург гэж Баруун Герман дахь америкийн агаарын цэргийн бааз. Энэ асуултад хариулахын тулд би өөрийн бичиг цааснуудаа онгичих хэрэгтэй болно. Арван минутын дараа гэхэд би хэзээний Нэгдүгээр газар очоод: — Нисэх буудал дээрх идэвхтэй үйл ажиллагаа хэвийн хэмжээнд байх ч анхаарал татах нэг зүйл байна. Лхагва гаригт АНУ-гаас тээврийн гурван С-141 онгоц ирнэ гэж мэдээлнэ. Биднийг иймэрхүү урьдчилсан дүгнэлт гаргах бүрд операторууд инээмсэглэн: «Тэр залуу ч сайн ажиллаж байна шүү!» гэх бөлгөө. Хэсэг бусаг мэдээллүүдийг бид яаж олж авдгийг тэр операторууд мэдэхгүй. Гэвч операторууд бас хүн юм болохоороо тагнуултай зохиол уншдаг учраас НАТО-гийн аль нэг штабт Кравцовын супер тагнуул ажилладаг байх гэж бодоцгоох бөгөөд тэрхүү супер тагнуулаа тэд хоорондоо «тэр залуу» гэж нэрийдэцгээнэ. Байлдааны төлөвлөлтийн офицерууд «тэр залуугаа» магтацгааж, түүнд сэтгэл маш хангалуун байцгаах аж. Үнэхээр ч Кравцовт элсүүлж авсан хүмүүс бий. Цэргийн тойрог бүр мэдээлэл цуглуулах, хорлон сүйтгүүлэх зорилгоор гадаадынхныг элсүүлдэг юм. Гэхдээ яг энэ тохиолдолд бол «тэр залуу» огт хамаагүй. Нууц тагнуулчдаас ирсэн материалуудыг Кравцов сейфэндээ хадгалдаг бөгөөд хэн бүхэнд үзүүлээд байдаггүй юм. Харин бидний байлдааны төлөвлөлтийнхнийг тэжээдэг тэрхүү мэдээллүүд нь илүү хялбар гарал үүсэлтэй эд. Энэхүү мэдээллийн эх үүсвэрийг идэвхжлийн хуваарь гэж нэрлэдэг юм. Дайсны радио станц хийгээд радаруудын идэвжлийг анхааралтай ажиглан тагнах замаар мэдээлэл цуглуулдаг аргыг идэвхжлийн хуваарь гээд байгаа юм. Радио станц нэг бүрд, радар нэг бүрд хувийн хэрэг нээж төрөл, зориулалт, байрлал, харьяалал, ажиллах үелзлэл гээд бүгдийг нь бүртгэж авна. Манай тавдугаар хэлтсийнхэн маш олон мэдээллийн нууц түлхүүрийг тайлж уншдаг юм. Гэхдээ хэдэн жилээр ч нууц түлхүүрийг нь тайлж чадахгүй байгаа тийм радио станцууд ч бий. Тэдгээр нь хамгийн чухал радио станцууд учраас бидний анхаарлын төвд байдаг билээ. Бидэнд ойлгогдох мэдээлэл байгаа эсэхээс нь үл хамааран радио станцуудын идэвхжлийг бүртгэн эфирт гарч ирэх бүрд нь тэмдэглэж авдаг юм. Радио станц бүр өөр өөрийн өнгө төрхтэй. Зарим станц өдөр ажиллана, зарим нь шөнө, зарим нь зөвхөн амралтын өдрүүдээр, зарим нь бүр огт гарч ирэхгүй. Хэрэв эфирт гарч ирэх бүрд нь бүртгэж аваад дүн шинжилгээ хийж үзвэл удалгүй тэдгээрийн үйл ажиллагааг урьдчилан хэлж ч болно. Мөн түүнээс гадна радио станцуудын эфирт ажиллах идэвхжил нь дайсны цэргийн үйл ажиллагааны идэвхжилтэй давхацдаг юм. Хилийн чанадад яваа зөвлөлтийн ачааны тэрэгнүүдийн жолооч нар, зөвлөлтийн галт тэрэгний үйлчлэгчид, Аэрофлотын нисэх онгоцны багийнхан, манай тамирчид, бас мэдээж манай тагнуулуудын мэдээлэл бидний хувьд үнэлж баршгүй чухал юм. Эдгээр мэдээллүүд нь «Дивиз түгшүүрийн дохиогоор хөдлөв», «Пуужингийн батарей үл мэдэх чиглэлд гарлаа», «Бүх онгоцнууд нэгэн зэрэг хөөрөв» гэх мэт хоорондоо холбоогүй, салангид мэдээллүүд байдаг. Эдгээр хэсгүүдийг манай электрон машин радио станцуудын эфирт ажилласан идэвхжилтэй харьцуулан нягтална. Тодорхой хамаарал ажиглагдах болов ч бас онцгой тохиолдлууд ч гарна. Олон жилийн дүн шинжилгээний үр дүнд «Хэрэв РБ-7665-1 эфирт гарч ирсэн бол дөрөв хоногийн дараа Рамштейны агаарын баазын онгоцууд бүгд агаарт хөөрнө» гэх мэтээр хэлэх боломжтой болж байгаа юм. Энэ бол хөдөлшгүй хууль. Харин бидний Ц-1000 гэж нэрлэдэг радио станц ажиллаад эхэлбэл Европ дахь америкийн цэргийн хүчин байлдааны бэлэн байдлын зэргээ өндөрсгөнө гэдэг нь хүүхдэд ч ойлгомжтой. Бас жишээ нь … — Витя, мэдээж, энэ тухай ярьж болохгүй гэдгийг бид ойлгож байна л даа… Гэхдээ та нар нөгөө… Яаж арай ойлгомжтой хэлдэг юм билээ дээ… Ер нь бол «тэр залууд» гамтай хандаарай.
start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

тэнэг, мангар, новш, хуц,

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)