HERO'S WORLD : Тагнуулч Суворов 4 бүлэг 11-р хэсэг

Тагнуулч Суворов 4 бүлэг 11-р хэсэг

11.

Би юу болоод байгааг ойлгохгүй байлаа. Нэг л биш. Би шөнө сэрээд тааз ширтэж удаан хэвтэв. Хэн нэгний ашиг сонирхлын төлөө хаа нэг тийш намайг үхэхээр илгээсэн бол би баатар болох байсан. Амьдралаа өгөхөд надад хайран биш, амьдрал надад огт хэрэггүй. Хэн хэрэгтэй нь ав л даа. Алив аваач тэгээд! Би хар дарсан зүүдэнд умбана. Чөтгөрүүд намайг хааш нь ч юм бэ авч явах ажээ. Би өндрөөс өндөрт ниснэ. Кравцовыг, Спецназыг, хатуу ширүүн тулааныг орхиод ниснэ. Би тулаанд бэлэн байна. Би хэн нэгний хоолойг тас хазахад бэлэн байна. Гэхдээ энэ бүхэн ямар хэрэгтэй юм бэ? Эрх мэдлийн төлөө тэмцэл бол Эх орны төлөө тэмцэл огт биш. Харин Эх орны төлөөх тэмцэл миний сэтгэл зүрхийг тайвшруулна гэж үү? Эх орон минь, би чиний эрх ашгийг аль хэдийн Чехословакт хамгаалчихсан. Шуудхан хэлэхэд таагүй л ажил байсан даа. Би улам дээш, бүхнээс өндөрт ниснэ. Салхи исгэрэх, хүршгүй өндрөөс азгүй Эх орон-эх чамайгаа би харлаа. Та хүнд өвдсөн байна. Ямар өвчнөөр өвдсөнийг нь би эс мэднэ. Галзуурсан юм болов уу? Шизофрени ч байж мэднэ. Би чамд хэрхэн туслахаа ч үл мэднэ. Хэн нэгнийг алах хэрэгтэй. Гэхдээ хэнийг гэдгийг нь ч эс мэднэ. Би хаашаа нисээд байна вэ? Бурхан уруу нисэж байгаа юм болов уу? Бурхан гэж байхгүй! Гэхдээ ямартаа ч бурхан уруу нисээд байна уу? Надад туслаач Бурхан минь!

start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

тэнэг, мангар, новш, хуц,

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)