HERO'S WORLD : Тагнуулч Суворов 4 бүлэг 3-р хэсэг

Тагнуулч Суворов 4 бүлэг 3-р хэсэг

3.

Спецназын гадаадын дайчид, тагнуулуудыг бэлтгэх нь амар хэрэг биш. Бид, спецназын зөвлөлтийн дайчид дайны цагт үүрэг гүйцэтгэх болно, харин энэ залуус бүр яг одоо бүх дэлхий даяар үйл ажиллагаагаа явуулж байна. Тэд өөрсдийгөө манай спецназын дайчид гэдгээ ч мэдэлгүйгээр өөрсдийн гэгээн үйлсийн төлөө аймшиггүйгээр үрэгдэцгээнэ.
Сонин хүмүүс шүү! Бид тэднийг бэлтгэж, агуулж тэжээх гэж сая саяыг зарж, өөрийн улсын нэр хүндийг золиосолж байхад өөрсдийгөө тусдаа, бие даасан хүмүүс гэж гэнэхэнээр бодож байдаг. Тэр хүмүүстэй ажил хэрэг явуулахад тун хүнд. Манайд бэлтгэгдэхээр ирэхдээ тэд Барууны хачирхалтай амарлингуй байдлын үнэр ханхлуулсаар ирдэг юм. Тэд хүүхэд шиг гэнэн, романы баатрууд шиг уужим сэтгэлтэй. Тэдний зүрх сэтгэл нь оргилон дүрэлзэж, харин толгойд нь элдэв хэрэгтэй хэрэггүй ёсорхол пиг чихээстэй байдаг. Тэдний зарим нь хуримаа хийж байхад нь хүнийг алж болохгүй гэж үзнэ, зарим нь оршуулга дээр хүн алж болохгүй гэнэ. Хачин хүмүүс. Үхэгсдийг байлгах гэж л оршуулгын газрыг бодож олсон юм.
Онцгой бэлтгэлийн төвд тэдний энэ романтик тэнэглэлийг дор нь үлдэн хөөдөг юм. Тэднийг ч мөн нохойгоор хөөлгөж, гал дундуур гүйхэд хүргэдэг. Тэдэнд хурд, өндөр, цуснаас айхгүй байхыг, онгоц хийгээд элчин сайдын яамыг цахилгаан мэт хурдан дайрч эзлэхдээ өөрийн болон өрөөлийн үхлийг үл тоохыг сургадаг. Онцгой бэлтгэлийн төвд тэдэнд хэрхэн хүн алахыг заадаг юм. Чадварлаг бөгөөд тайван, сэтгэл бахдалтайгаар алахыг заадаг. Гэхдээ энэ бэлтгэлд «хүүхэлдэй» нэрийн дор юу нуугдаж байж болох билээ?
Манай нууц хадгалах тогтолцоо сайтар боловсруулагдаж, сайтар нягтлагдан шалгагдсан билээ. Үг алдаж болох хэнийг ч болов устгаж, асар олон баримтуудыг, тэр дотроо нууцалмааргүй зүйлсийг ч байнга үй олноор нь нууцлах замаар бид өөрсдийг нууцыг хадгалдаг юм. Хүмүүсийг шилж сонгох, шалган нэвтрүүлэх онцгой тогтолцоогоороо, нууц материалд хандах эрхийг нь дээрээс доош, хөндлөөш нь хязгаарлах системээрээ бид нууцаа хадгалдаг. Бид өөрсдийн нууцыг нохдоор, харуулуудаар, дохиоллын системээр, сейфнүүдээр, лац ломбоор, ган төмөр хаалгануудаар, бүх нийтийг хамарсан хорио цээрээр хамгаалуулдаг юм. Мөн бид онцгой хэлээр, онцгой этгээд хэлээр нууцаа хамгаалдаг. Хэрэв хэн нэг нь бидний сейфэнд нэвтэрлээ гэхэд тийм ч ихийг ойлгож чадахгүй.
Дайсны тухай ярихдаа бид хэнд ч ойлгогдох энгийн хэлээр пуужин, цөмийн толгой, химийн зэвсэг, хорлон сүйтгэгч, тагнуул гэх мэтчилэн ярина. Харин зөвлөлтийн яг тэр зүйлсийг тусгай зэвсэг, Спецназ, онцгой эх үүсвэр гэх мэтчилэн нэрлэх ажээ. Олон нэр томьёо давхар утгатай байдаг. «Цэвэрлэх» гэдэг үг зарим тохиолдолд намаас хөөх, өөр зарим тохиолдолд хүмүүсийг олноор нь устгах гэсэн утгатай.
Нэг ердийн үг тэрхүү этгээд хэллэгүүдээр олон янзаар хэлэгдэх нь ч байдаг. Зөвлөлтийн хорлон сүйтгэгчдийг голдуу Спецназ хэмээн нэрлэх боловч бас гүний тагнуул, жуулчид, сонирхогч гэх мэтээр нэрлэдэг. Харин манай хэлний «хүүхэлдэй» гэдэг үгийн цаана юу нуугдаж байна вэ? Зөвлөлтийн дайчдыг бэлтгэхэд «хүүхэлдэй» ашигладаг юм болов уу, эсвэл зөвхөн гадаадын сонсогчдыг сургахад хэрэглэдэг эд үү? «Хүүхэлдэй» өмнө нь байсан зүйл үү, эсвэл нөгөө агаарын довтолгооны бригад шиг шинээр бий болсон зүйл үү?
Энэ нэр томьёоны утга учрыг заавал олохоор хатуу шийдээд би хавтсыг хаалаа. Үүнийг гүйцэлдүүлэх зөвхөн ганц л зам байна. Юун тухай ярьж буйг ойлгож байгаа дүр үзүүлбэл үнэхээр түүнийг мэддэг хүн ердийнхөөс арай ихийг санамсаргүй хэлчхэж болох юм даа. Харин өчүүхэн сэжүүр байхад л үлдсэнийг нь тааварлах заримдаа хялбархан байдаг.

start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

тэнэг, мангар, новш, хуц,

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)