HERO'S WORLD : Тагнуулч Суворов 4 бүлэг 2-р хэсэг

Тагнуулч Суворов 4 бүлэг 2-р хэсэг

2.

Дэлхий ертөнц эрчимтэй өөрчлөгдөж байна. Намайг хорин гурав хоног мэдээлэлтэй харьцах боломжгүй явах зуур зузаан, зузаан хавтастай тагнуулын мэдээллийн эмхтгэл, тушаал, нууц түлхүүртэй мэдээнүүд овоорчээ. Хорин гурав хоногийн дотор дэлхий ертөнц танихын аргагүй болтлоо өөрчлөгджээ. Тагнуулын дарга миний өөртөө итгэх итгэлийг мохоохгүйн тулд хөдөлгөөнгүй объект болох нисэх баазын тухай хөнгөхөн асуулт асуусан гэдгийг би ойлгож байв. Хэрэв тэр жишээ нь Бундесверийн 6-р мото явган цэргийн дивизийн тухай асуусан бол би хэцүүдэх байлаа. Болж буй үйл явдлаас хоцролгүй, үргэлж анхааралтай ажиглаж байхгүй бол хуучирсан мэдээлэл тээгч болж хувирна. За харъя… Маш нууц… Баруун Германы нутаг дэвсгэр дээрх «Першинг» пуужингуудын гарааны батарейнуудын хамгаалалтыг нэмэгдүүлсэн болохыг Белоруссын Цэргийн Тойргийн тагнуулчид илрүүлэв… Маш нууц… Дани улс засгийн газрын болон цэргийн холбооны сувгуудынхаа кодын системийг тэр чигээр нь сольсон болохыг Балтийн флотын тагнуулын удирдах газрын 5-р хэлтсийн ажилтнууд мэдээлэв… Маш нууц...
Жанжин штабын тагнуулын ажилтнууд … тогтоожээ... Маш нууц… Балт орчмын цэргийн тойргийн гвардийн 11-р армийн тагнуулчид Баруун Германы нутаг дээр цөмийн фугасын худгууд барих ажил эхэлснийг илрүүлэв. Баруун Германы нутаг дэвсгэр дээрх цөмийн фугасын системийн талаар мэдээлэл цуглуулах ажилд онцгой анхаарал тавин ажиллахыг Жанжин штабын хоёрдугаар газрын дарга, ГСВГ, СГВ, ЦГВ, болон Балт орчмын, Белоруссын, Карпатын цэргийн тойргуудын тагнуулын албаны дарга нарт тушааж байна. Жанжин штабын дарга, армийн генерал Куликов.
Хорин гурав хоногийн өмнө цөмийн фугасын тухай хэн ч юу ч сонсоогүй байсан... Харин одоо бол Барууны өөрийгөө хамгаалах энэхүү нууцлаг системийн нууцыг тайлахын тулд тагнуулын асар их хүч хаяж байна... Манай армийн нүүр царай ч өөрчлөгдөж байна... Нууц... Байгалийн чанад дахь цэргийн тойргийн агаарын довтолгооны 8-р бригадын туршилтын хээрийн сургуулийн үр дүнгийн тухай. Ийм бригад хорин гурав хоногийн өмнө байгаагүй юм. Маш нууц... Танк эсэргүүцэн сөнөөх артиллерын хоёр цэг онилох «Малютка-М» системийг зэвсэглэлд авахыг тушааж байна... Батлан хамгаалах яамны сайд, Зөвлөлт Холбоот Улсын маршал А. Гречко… Маш нууц… Зөвхөн Спезназын офицеруудад… Одессын онцгой бэлтгэлийн төвийн гадаад сонсогчид «хүүхэлдэй» хэрэглэн байлдааны сургууль хийж байхдаа амь үрэгдсэн шалтгаан, нөхцөл байдлыг мөрдөн шалгах тухай… Харуул хамгаалалтыг хүчтэй болгохыг тушааж байна… Онцгой анхаарал хандуулах хэрэгтэй…
Энэ тушаалыг би гурван ч удаа эхнээс нь дуустал уншлаа. «Хүүхэлдэйтэй» хэрхэн харьцах, түүнийг хэрхэн хадгалж хамгаалах нь ойлгомжтой байна. Харин «хүүхэлдэй» гэж юу болох нь л ойлгомжгүй.

start=-49 , cViewSize=50 , cPageCount=1

1 сэтгэгдэл:

тэнэг, мангар, новш, хуц,
очироо (зочин)

энэ хүн чинь орос улсын тагнуулч бич дээ. энэ хүний тухай кино хүртэл бий шүү дээ.

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)