HERO'S WORLD : Тагнуулч Суворов 3 бүлэг 9-р хэсэг

Тагнуулч Суворов 3 бүлэг 9-р хэсэг

9.

Унтацгааж байна. Бууснаас хойш арван нэг хоног болж байна. Өдрийн цагаар толгойгоо ч цухуйлгах аргагүй. Нисдэг тэргүүд тэнгэрт эргэлдэнэ. Бүх зам дээр харуулын баг гарчээ. Ой моддыг тойруулан отоо гаргажээ. Хуурамч пуужингийн батарей, холбооны зангилаа, командын цэгүүд гарч ирнэ. Хорлон сүйтгэх бүлгүүд тийм хуурамч объектын дэргэд гарч ирэн занганд орцгоох аж. Батальон аль хэдийн хэдэн арван хорлон сүйтгэх бүлгээ алджээ. Хэд гэдгийг нь бид мэдэхгүй. Бидэнд шөнө бүр илгээмж хаяж өгөх бөгөөд түүнд нь байлдааны хэрэгсэл, тэсрэх бодис, хүнс, заримдаа спирт байх аж. Ингэж анхаарал тавьж байгаа нь бид цөөхүүлээ үлдсэнийг илтгэнэ. Энэ өдрүүдэд манай штаб өмнө нь мэдээгүй байсан радио релейны холбооны шугамыг олсон юм. Хүлээн авах ба нэвтрүүлэх антеннуудаар нь баримжаалан холбооны том зангилаа, ар талын командын цэгийг манай бүлэг оллоо. Ажиллагааны тав дахь өдөр бүлэг эфирт гарч өөрийн нээлтийн талаар илтгэв. 13-р Армийн захирагч өөрийн биеэр бүлэгт баяр хүргэж энэ хэсгээс хурдан холдохыг тушаалаа. Мэдээж тэнд пуужингийн ба агаарын цохилт өгсөн байх. Долоо дохь өдөр манай бүлэг бусад дөрвөн бүлгийн хамт Бас Дөрөв дэх хочтой ахмадын захиргаанд хорлон сүйтгэх отряд болон нэгдэв. Отряд бүрэн бүрэлдэхүүнээрээ гэгээн цагаан өдрөөр нисэх хорооны сөнөөгч онгоцууд яг газраас тасрах гэж байхад нь тэдний нисэх буудлыг амжилттай довтлов. Отряд ямар нэг хохиролгүйгээр зайлж, жижиг жижиг хэсгүүдэд хуваагдан мөрдөлтөөс амжилттай мултарлаа. Манай 43-р бүлэг оршин байхаа түр больж 431 ба 432-р хэсгүүдэд хуваагдав. Харин одоо эргээд нэгдлээ. Харин идэвхтэй ажиллаж одоогоор чадахгүй л байна. Тэнгэрт нисдэг тэргүүд, зам дээр харуулын баг цэргүүд, ойд отолт, объектууд дээр занга. Харин бид хийдгээ нэгэнт хийсэн. Гвардийн танкийн 8-р арми хөдлөх чадвараа бүрэн алдаж, байлдахын оронд өөрийн ар талд биднийг ангуучилна.
Өдөр дуусаж байна. Өнөөдөр хэн ч биднийг түгшээгээгүй. Амарцгаасан. Манай захирагч могой шиг зальтай учраас биднийг одоогоор хэн ч илрүүлж чадсангүй. Тэгээд ч түүнийг Могой гэж нэрлэдэг аж. Тэр манай дайснуудын байлдааны хэрэгслийн агуулахыг олсон бөгөөд тэр агуулахад нь бид өдрийг өнгөрөөж байгаа нь энэ. Тэр агуулах нь манай үндсэн бааз болж бид бүх хүнд зэвсэг хэрэгслээ тэнд хадгална. Харин шөнийн цагаар бүлгийн хагас нь баазаасаа холдож дайралт довтолгоогоо хийх ба дараа нь бааздаа эргэж ирцгээн. Нэвтэршгүй гүн ойд нуугдаж байсан бусад бүх бүлгүүд аль хэдийн устгагджээ. Бид харин одоогоор эсэн мэнд. Манай дайснуудад тэдний яг хамар дор бид өөрийн баазаа байгуулсан гэдэгт итгэж, ойлгоход хэцүү байгаа бололтой. Тийм ч учраас нисдэг тэрэгнүүд биднийг үл залхаах бөгөөд харин замын эргүүл, отоо, занганаас зүгээр л болгоомжтой байхад болчихно.
— Бэлэн үү, хоолны савнуудаа?
Бүлэг бэлэн болжээ. Цанаа углаж, бүсээ шалгасан.
— Дороо үсэрцгээ.
Гарахын өмнө дороо үсэрч ямар нэг зүйл харжигнаж, жингэнэж дуугарч байгаа эсэхийг нь шалгадаг юм.
— Цаг боллоо. Явцгаая.

start=-47 , cViewSize=50 , cPageCount=1

3 сэтгэгдэл:

тэнэг, мангар, новш, хуц,
Зочин

linkiig ni uguuch hu

HERO

одоо дөнгөж 3 бүлэг. 10 бүлэг хүртэл хүлээх нь дээ.

batak (зочин)

хэхэх

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)