HERO'S WORLD : Тагнуулч Суворов 3 бүлэг 8- р хэсэг

Тагнуулч Суворов 3 бүлэг 8- р хэсэг

8.

Хорвоо ертөнцөд багир улаан үүрийн туяа гийж эхэллээ. Бүрэнхий жавар дундах гацуур моддын хөх ягаан оройд өглөөний нарны илч муутай гэрэл ихэмсэг тусах аж. Моддын ёроолоор тэсгэм жавар тас няс хийнэ.
Бид гацууруудын дунд хэвтэнэ. Хоёр дахь шөнө. Урагш явуулсан толгойн сэргийлэхээ хүлээж буй нь тэр. Бүгдийнх нь нүүр үхсэн хүнийх шиг хувхай цайжээ. Хөл бадайрна. Хөлөө дээш нь өргөх хэрэгтэй. Тэгвэл хөлд цус буухгүй. Хөл ч хөнгөрнө. Холбоочид өнөөх хайрцгууд дээрээ хөлөө тавин дээш харан хэвтэцгээнэ. Бусад нь ч бүгд хөлөө дээш өргөн хэвтэнэ. Десантаар бууснаас хойш хэдийн бүтэн хоног гаруй болжээ. Бид үргэлж явна. Гурваас дөрвөн цаг болоод арван тав хорин минут амарна. Хоёр нь харуулд гарч, хоёр нь толгойн сэргийлэхэд гарсан, бусад нь дээш харж хэвтээд шууд унтаад өгөх ажээ. Карл де ля Дюшес толгойгоо гэдийн унтаж, түүний хувцаснаас уур аажим савсана. Цэмцгэр цасан ширхэг түүний задгай хүзүүн дээр унаж аажим хайлан алга болох нь харагдана. Миний ч нүд анилдаж байна. Зовхи хүндрэн унжина. Нүдээ аниад ахиж нээмээргүй санагдана.
Бүлгийн захирагч эрүүгээ илэн дуугаа хураах нь сайны тэмдэг биш. Түүний орлогч Сарвуу ч мөн дуугаа хураажээ. Танкийн армийн холбооны зангилаа уруу тал талаас нь нэгэн зэрэг таван хорлон сүйтгэх бүлэг гарсан юм. Тушаал тун энгийн байсан бөгөөд шөнийн гурван цаг гэхэд зангилаанд хүрч чадсан бүлгүүд 3.40-д нэгэн зэрэг довтлох ёстой. Болзсон цагтаа амжаагүй бүлгүүд тулаанд оролцолгүйгээр зангилааг алсуур тойрч дараагийн бай уруу явах ёстой. Манай 43-р бүлэг цагтаа амжсангүй. Тийм учраас захирагч дүнсийн байгаа нь тэр. Алсад дэлбэрэлтийн чимээ гарч, автоматууд урт ээлжээр гал нээхийг бид сонссон. Яг дэргэдээс нь цохилт өгсөн байх. Доод тал нь гурван бүлэг цагтаа амжжээ. Гэхдээ бүр ганцхан бүлэг цагтаа амжсан байлаа ч зэврүүн хүйтэн шөнө дуусахаас өмнө харуулуудыг нь авч хаян, холбооны зангилаан дээр гарч ирж чадна… Дулаан чингэлгэнд тарвалзсан, нүдний шилтэй, тарган тарган холбоочин цэргүүд, хардалт, жөтөөрхөлдөө автсан холбооны завхай хүүхнүүдийн эсрэг ганц бүлэг ихийг хийж чадна. Тийм хорхой хүргэм байд хүрч амжаагүйдээ захирагч тэр, цэргүүд ч тэр харамсаж байлаа. Дэслэгч Хэрцгийгийн бүлэг лав яг цагтаа амжсан гэдгийг захирагч мэдэж байлаа. Ахлах дэслэгч АвЗ ч мөн өөрийн сайн эрчүүлээ цагт нь авчирч амсан байх. АвЗ гэж Аварга Загас гэсэн үг. Ахлах дэслэгчийн шүд нь хурц, бат бөх ч жигд биш яг л хоёр эгнээ шүдтэй юм шиг. Иймд түүнийг Аварга Загас хэмээн өргөмжилнө. Гэхдээ зөвхөн үүний төлөө тэгээгүй ч байж мэднэ. Захирагч шүдээ хавирна. Тэр өнөөдөр бүлгээ амраахгүй гэдэг нь тодорхой. Тэсээрэй, хоолны савнуудаа!

start=-48 , cViewSize=50 , cPageCount=1

2 сэтгэгдэл:

тэнэг, мангар, новш, хуц,
batak (зочин)

аанха

САНАСААР

Тэсээрэй, хоолны савнуудаа!

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)