HERO'S WORLD : Тагнуулч Суворов 3 бүлэг 6,7-р хэсэг

Тагнуулч Суворов 3 бүлэг 6,7-р хэсэг

6.

Өглөө гэхэд хүчээ шавхан тамирдсан байлаа. Буусан газраасаа холдон мөрөө буруулсаар гурван цаг явжээ. Бүгдийнх нь хүрэм нэвт норж, нүүр нь час улайжээ. Хөлс гол шиг урсана. Зүрх цээжиндээ багтаж ядан оволзоно. Халууцсан ноход шиг хэлээ унжуулцгаана. Эхэндээ үргэлж л ингэдэг юм.
Дөрөв, тав дахь өдрөөс бүгд дасаж машин шиг л эцэж цуцахаа мэдэхгүй болно. Гэхдээ эхний өдөр үргэлж хүнд байдаг. Эхний шөнө, түүний дараачийн хоёр шөнө аймшигтай хэцүү. Дараа нь хялбархан болно.
— Захирагч аа, тосгонд ноход хуцаж байна. Энэ ч муугийн дохио доо. Тэнд гаднын хүмүүс байгаа бололтой.
Энэ хэнд ч ойлгомжтой. Энэ бөглүү газрын тосгоны нохдыг хэн үүр цүүрээр хуцуулан үймүүлэх билээ?
— Тойроод гаръя. Зүүн талаар нь явцгаая.
— Зүүн талд КГБ-гийнхэн отож байна. Тэр төгөлд. Хар даа захирагч аа, моддын дээгүүр шувууд эргэлдэж байна.
Бас л зөв. Хэн энэ хүйтэнд шувуудыг үргээх билээ дээ? Шувууд одоо цан хүүрэг татуулан модны мөчир дээр сууж байх ёстой. Тийшээ явж мэдээж болохгүй. Жалга гуу даган, унанги дархи моддын дундуур сайн хүмүүс огт явдаггүй тэр замаар л явах болж дээ. Түүгээр зөвхөн чонын сүрэг эсвэл Спецназын хорлон сүйтгэгчид л явдаг юм.
— Бэлэн үү? Урагшаа.


7.

Норм нь хатуу. Цагт найман километр. Үдэш болж байна. Жавар улам чангарна. Өнөөдөр 67 километр явжээ. Хоёр удаа амарсан. Цасан дунд хэвтээд өгмөөр л болж байна.
— Чөтгөр ав, хоолны савнууд, хэмээн захирагч шавдуулж өчигдөр унтаж байхгүй яасан юм бэ гэж үглэнэ.
Захирагч ууртай. Бүлэг аяны пянг даахгүй байна. Бүлгийнхэн ч ууртай. Шөнө болж байна. Энэ ч муу шүү.
Бүлэг өдөр заримдаа цас, бут, намаг дунд хэвтэн хүлээж болно. Харин шөнө хэзээ ч тэгэхгүй. Ажил хийхийн тулд шөнө гэж байдаг юм. Бид яг л янхнууд шиг шөнөөр ажиллана. Өдөр амраагүй ч бай шөнийг алдаж болохгүй.
— Цас битгий гудраад бай! Үзүүлээд өгнө шүү! — гэж захирагч ширүүлхэнэ.
Энийг надад хэлээгүй. Чингис хаан, Индүү хоёрт хэлж буй хэрэг. Миний албан тушаал бусдаас өөр байхыг шаардана. Хянагч. Би цас амандаа хийж болохгүй. Хэрэв шалгагч биш байсан бол заавал тэрхүү цагаан цасыг сэмээрхэн залгих л байлаа. Атга атгаар нь идэх юмсан. Халууцаж байна. Духнаас хөлс дусална. Үсээ хусуулсан нь яамай, тэгээгүй бол нойтон үс бөөн бөөнөөрөө нүд, нүүрэнд наалдах байсан. Бүгдийнх нь нуруунаас уур савсана. Бүх хувцас хөлсөнд норж, хүйтэнд царцжээ. Бидний хувцас яг л гөлмөн төмрөөр хийсэн юм шиг дардайна. Нүдэнд гал бутарна. Бүлэг аяны хурдыг тэсэхгүй нь… Цас битгий гудраад бай!... Үзүүлээд өгнө шүү!... Доошоо цаныхаа үзүүрийг харж явсан нь дээр. Хэрэв урагш хол харах юм бол дороо бахардана. Харин доош харж явбал өөр юм бодолгүй хар аяндаа урагшлах бөгөөд тэнгэрийн хаяа тэртээ хол харагдаж уур хүргэхгүй. — Наад хөлөө хөдөлгөөд өгөөч! Хоолны савнууд! — гэж захирагч зандарна. — Урдахаа хар! Занганд орох нь уу! Зүүн талд гал гялалзахыг Сөрөг анзаарсангүй. Сайн харж яв, шүдийг чинь цанын таягаар цөм цохино шүү Сөрөг өө!
Бүлгийнхэн захирагчийнхаа тоглоом хийх дургүйг мэднэ. Цөм цохино тэр.
— Урагшаа, хоолны савнууд аа!

start=-47 , cViewSize=50 , cPageCount=1

3 сэтгэгдэл:

тэнэг, мангар, новш, хуц,
batak (зочин)

хүсэхэд хясна гэж яасан богинохон байна вэ

batak (зочин)

хөөөе herrrrooo надад хариу бичих сэтгэл байна уу чамд :P

HERO

Батакаа зарим хэсэг нь их урт зарим хэсэг нь их богинохон байгаа цаанаасаа

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)