HERO'S WORLD : Тагнуулч Суворов 3 бүлэг 2-р хэсэг

Тагнуулч Суворов 3 бүлэг 2-р хэсэг

2.

Зөвлөлтийн армид хүн бүр өөр өөрийн шүхрийг эвхдэг юм. Энэ нь генералуудад ч мөн хамаатай. Маргелов армийн генерал болсноосоо хойш шүхрээр үсэрсэн эсэхийг би мэдэхгүй ч хурандаа генерал байхдаа лав үсэрч л байсан. Үүнийг би сайн мэднэ. Мэдээж тэр өөрөө өөрийнхөө шүхрийг эвхэж байсан юм. Харин агаарын десантын цэрэгт Маргеловаас гадна олон генерал байдаг бөгөөд тэд бүгдээрээ шүхрээр үсэрдэг. Мөн тэднээс гадна цэргийн тагнуулд хэдэн арван генерал бий. Тэдний дундаас үргэлжлүүлэн шүхрээр үсэрсээр байгаа генералууд ч мөн өөрийн шүхрээ өөрөө эвхэнэ. Ингэсэн нь илүү мэргэн шийдэл юм. Хэрэв чи авсанд орлоо гэхэд бүх хариуцлага өөртэй чинь хамт дуусна. Харин амьд үлдэгсэд чиний өмнөөс хариуцлага хүлээхгүй. Бүх шүхрүүдийг агуулахад хадгална. Эвхэж, лацдаж битүүмжлээд хэрэглэхэд үргэлж бэлэн байлгана. Эвхээстэй шүхэр бүрийн гадна талд жижиг зүүлт байх бөгөөд түүн дээр жишээ нь: «Байлдагч Иванов. Энэ шүхрийг би өөрөө эвхсэн» гэсэн бичиг байна. Гэхдээ биднийг шөнийн түгшүүрийн дохиогоор босгоогүй, харин урдаас төлөвлөсний дагуу сургууль, дадлага хийлгэж байгаа бол бүх шүхрийг эздэд нь тараан өгч бүгдийг нь задлуулан дахин эвхүүлнэ. Дахиад л «Энэ шүхрийг би өөрөө эвхсэн» гэж бичнэ. Цаг агаарын ямар нөхцөлд шүхрээр үсрэх гэж байна, тийм нөхцөлд шүхрээ эвхэнэ гэсэн үг. Хүйтэн жавар хайрсан үед үсрэх болбол жавар тас няс хийж байхад эвхэх хэрэг гарна. Зургаан цаг эвхэнэ. Бүх батальоноороо эвхэнэ. Хөндлөнгийн хүмүүсийн хэрэгт дурласан харцнаас өндөр хашаагаар тусгаарлагдсан уужим талбай дээр эвхэцгээнэ. Шүхрийн ширээнүүдээ эхлээд бэлдэнэ. Шүхрийн ширээ гэдэг нь угтаа бол ширээ огт биш. Зүгээр л бетон талбай дээр тусгай жижиг гадаснуудаар тэлж бэхэлсэн урт брезентийг хэлж байгаа нь тэр. Шүхрээ хоёр ээлжээр эвхэнэ. Эхлээд хоёулаа чиний шүхрийг эвхэх ба чи ахалж, би тусална. Дараа нь миний шүхрийг эвхэхэд би ахалж, чи тусална. Дараа нь чиний нөөц шүхрийг эвхэхэд чи ахалж, харин миний нөөц шүхрийг эвхэхэд би ахална. Бидний зарим нэг нь хоёр биш ганц шүхэртэйгээр хаягдах болно. Харин энэ хувь тавилан хэнд ногдох нь одоогоор тодорхойгүй. Ийм учраас бүгд хоёр шүхрээ зэхэцгээнэ. — Эхэлцгээе. Эхний үйлдэл нь шүхрийн дэлбээ ба оосруудыг шүхрийн ширээн дээр сунган дэлгэхээс эхэлнэ. Рот бүрд ротын захирагчийн шүхэр десантын алба хариуцсан орлогч байдаг. Тэр бүх ротыг командлан эвхүүлнэ. Мөн тэрээр шүхрээ эвхэхдээ алдаа гаргаж байгаа эсэхийг хянана. Эхний командыг бүгд биелүүлж дуусмагц «Шүхрийн оройг бэхлээд!» гэсэн хоёр дохь командаа өгнө. Дахиад л эгнээнүүдийн дундуур явж зөв хийсэн эсэхийг шалгана. Бүгд л шүхэр эвхэх их туршлагатай хүмүүс. Гэхдээ бид хүн л юм болохоороо алдаа гаргана. Хэн нэг нь алдаа гаргасан бол түүний шүхрийг тэр даруй задлуулан дахин эхлүүлнэ. Нэгдүгээр үйлдэл. Зөв байна. Хоёрдугаар үйлдэл… Алдаа гаргасан нэг нь түүнийгээ засаж бусдыгаа гүйцэхийг рот тэсвэртэйгээр хүлээн зогсоно. Арван долдугаар үйлдэл. Харин жавар тачигнасаар… Тусгай томилолтын тагнуулын батальоны цэргүүдийн хамт Армийн тагнуулын хэлтсийн офицерууд шүхрээ эвхэцгээнэ. Бид шалгагчид. Тэгэхлээр бид ч бас хорлон сүйтгэгчидтэй хамт хэдэн долоо хоногоор цас туулах нь... Өвөл эрт харанхуй болно. Бид ч бүрэнхий болсон хойно тольдуурын гэрэлд хүйтэн жавар дунд шүхрээ эвхэж дуусгалаа. Бид цэргийн дулаан байрандаа орцгоож, харин бидний шүхрүүд гадаа хүчтэй харуул хамгаалалтын дор үлдэх болно. Хэрэв шүхрийг дулаан байранд оруулбал тэс хүйтэн шүхэрт нүдэнд үл үзэгдэх чийгийн дуслууд нэвчих болно. Харин маргааш дахиад хүйтэн агаарт гаргахад тэдгээр үл үзэгдэх дуслууд нь мөсөн мөхлөг болон хувирч шүхрийн их бие ба оосрууд барьцалдан хөлдөнө. Энэ бол үхэл. Үүнийг ойлгоход тун хялбар. Хамгийн балчир, шинэхэн цэргүүд ч үүнийг ойлгоно. Харин хорлон сүйтгэгчид бүгд хамтдаа үрэгдсэн тохиолдол ч бий. Бүх салаагаараа, ротоороо үхнэ. Шүхрийг эвхэх, хадгалах үед гарах боломжтой зуу зуун алдаа бий. Харин үүний золиосыг хэзээ ч амиараа л төлөх болдог. Би бээрч хөшсөн гараараа «Ахлах дэслэгч Суворов. Энэ шүхрийг би өөрөө эвхлээ» гэж шүхэр дээрээ бичлээ. Нөөц шүхэр дээр ч бас «…өөрөө эвхлээ». Хэрэв би үсрээд хэмхэрвэл буруутныг нь үүгээр олох болно. Мэдээж тэр нь би өөрөө.

start=-49 , cViewSize=50 , cPageCount=1

1 сэтгэгдэл:

тэнэг, мангар, новш, хуц,
skylet (зочин)

3-р бүлгийн 2-р хэсгийг уншиж дууслаа.

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)