HERO'S WORLD : Тагнуулч Суворов 2 бүлэг 8-р хэсэг

Тагнуулч Суворов 2 бүлэг 8-р хэсэг

8.

— Танай гуравдугаар хэсэгт тусгай бэлтгэлийн хурдавчилсан курст явахыг 13-р армийн тагнуулын албаны дарга надад тушаасан юм. — Тийм… тийм… би мэдэж байгаа… ороорой. — Тэр нүүр дүүрэн инээмсэглэв. Түүний гар нь бахим чанга ажээ. — Мэдээллийнхэн ч мөн манайд ажиллаж, мэдээллийн хэлтэрхий нэг бүрийг ямар үнээр, яаж олж авдгийг ойлгох ёстой. Хувцсаа сольчих. Тэр өөрөө хөл нүцгэн байх бөгөөд зөөлөн, харваас маш бөх ногоон хүрэм, өмд өмсжээ. Гарын шуу нь ил харагдах ба таван жилийн өмнө намайг эвлүүлж оёсон мэс засалчийн чийрэг бадриун бөгөөд үсэрхэг, ер бусын цэвэрхэн саврыг надад санагдуулна. Нар туссан, биеийн тамирын уужим том танхимд бид орж ирлээ. Асар том танхимын голд тавьсан хоёр сандал маш өчүүхэн юм шиг харагдах аж. — Суу. Бид өөд өөдөөсөө харан сандал дээр суулаа. — Гараа суллаж зүгээр л зөнд нь унжуулан сарвуугаа өвдөг дээрээ тавь. Ер нь үргэлж тэгж сууж бай. Ямар ч нөхцөл байдалд чиний бие сув сул байх ёстой. Доод шүднүүд чинь дээдэхдээ шүргэх ёсгүй. Эрүү чинь бага зэрэг унжсан байх ёстой. Мэдээж бүр их биш. Хүзүүгээ сулла. Хөл, хөлийн тавхайгаа ч бас. Хэзээ ч битгий хөлөө ачиж суу, тэгвэл цусны эргэлт чинь боогдоно. Зөв зөв, яг ингэж... Тэр босож намайг шинжсэн байдалтайгаар тал талд гаран тойрч харлаа. Дараа нь миний хүзүү, нуруу, гарын шууны булчингуудыг тэмтрэн барьж үзэв. — Хэзээ ч битгий хуруугаараа ширээ тогшиж бай. Мэдрэл муутай, хийрхүү хүмүүс л тэгдэг. Зөвлөлтийн цэргийн тагнуулын албанд тийм хүмүүсийг авдаггүй юм. За, чи биеэ хангалттай сулласан бол дасгалдаа оръё. Тэр сандал дээр сууж хоёр гараараа тавцангаас нь бариад сандлынхаа хойд хоёр хөл дээр нь хойш урагш савчин байснаа огцом хойш савлан нуруугаараа онхолдон унав. Тэгснээ инээгээд үсрэн босож ирээд сандлаа босгон гараа өвдөг дээрээ тавин суулаа. — Хэрэв чи сандал дээр сууж байгаад арагш нуруугаар унавал ард чинь хана, эсвэл нүх л байхгүй бол яах ч үгүй гэдгийг санаж ав. Өвдөглөж эсвэл дөрвөн хөллөж унаснаас нуруугаараа унавал илүү аюулгүй бөгөөд хялбар. Гэвч бидний хүмүүний төрөлх мөн чанар арагш унахын эсрэг байдаг. Биднийг зөвхөн бидний сэтгэхүй хязгаарлан барьж байдаг юм... Алив, сандлынхаа тавцангаас барь... Би чамайг хажуугаас чинь түшихгүй, тэртэй тэргүй чи нуруугаа хүчтэй доргиож ч чадахгүй… Сандлынхаа хойд хоёр хөл дээр савла... Байзнаарай, чи айж байна уу? — Айж байна. — Зүгээр ээ. Тэгдэг л юм. Харин айгаагүй бол сонин байх сан. Бүгд айдаг юм. Сандлынхаа тавцангаас барь. Миний командгүйгээр эхэл. За савлаарай… Би сандал дээрээ тэнцвэрээ олон савлаж байснаа хүчийг нь бага зэрэг нэмэн арагш савахад сандал маань ёроолгүй нүх уруу аажим унах мэт болов. Би суудлаасаа зуурна. Толгойгоо хоёр мөрнийхөө дундуур урагш доош нь нугдайлгав. Танхимын тааз дээшээ хурдан эргэсэн ч уналт үргэлжилсээр. Цаг хугацаа зогсчих шиг санагдлаа. Гэнэт сандлын түшлэг шалан дээр тар няр хийв. Зөвхөн тэр мөчид л би үнэнээсээ айсан бөгөөд тэр дорхноо баярлан инээлээ. Надад айгаад байх юм үнэхээр байгаагүй ажээ. Толгой төрөлх зөнгөөрөө урагшаа бөхийсөн тул би дагзаараа савах боломжгүй байлаа. Сандлын түшлэгт шахаж наалдсан нуруу цохилтод өртжээ. Нурууны талбай нь гутлын өлмийнөөс хавьгүй том тул хоёр хөл дээрээ үсэрч буухаас нуруугаараа унах нь илүү зовлон багатай аж. Тэр намайг татахаар гараа сунгав. — Би дахиад нэг үзэж болох уу? — Мэдээж, болно, — гээд тэр инээмсэглэв. Би сандал дээр суугаад тавцангаас нь барин арагш унав. — Би дахиад нэг үзье?, — гэж намайг хөөрөн хашгирахад — Тэг, тэг, бахаа ханатал хийгээд бай гэв.

start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

тэнэг, мангар, новш, хуц,

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)