HERO'S WORLD : Тагнуулч Суворов 2 бүлэг 2,3-р хэсэг

Тагнуулч Суворов 2 бүлэг 2,3-р хэсэг

2.

Бид үдийн цайны нэг цагийн завсарлагатайгаар 17.00 хүртэл ажиллана. Яаралтай ажил гарсан үед 21.00 хүртэл өрөөндөө үлдэж болно. Үүний дараа бүх бичиг баримтаа нууцын номын санд өгч, сейфнүүд ба хаалгануудаа лацадна. Зөвхөн газар доорх удирдлагын байр л үл унтана. Нөхцөл байдал хурцадсан үед бид ээлж ээлжээр штабтаа үлдэнэ. Хэсэг бүрд нэг офицер үлдэх бөгөөд олон улсын нөхцөл байдлын хурц хямралын үед бүх офицерууд газар дор болон өөрийн ажлын өрөөндөө хэд хоногоор ажиллаж амьдарна. Газар доорх удирдлагын байр хамаагүй илүү тохитой ч нар эс үзэх учраас бид голдуу бага зэрэг давчуухан өрөөндөө байхыг илүүтэйд үзнэ. Хэрэв нууц түлхүүрт мэдээ байхгүй бол би Жанжин штабын «Тагнуулын бүртгэл» уншина. Би энэхүү 600 хуудастай зузаан номд дурлаж орхисон юм. Түүнийг би байнга уншсаар хуудас бүр нь хэдэн зуун нэр томьёо, тоо баримтаас бүрдэх тэрхүү номын олонх хуудсыг нь бараг л цээжээрээ мэддэг болсон юм. Хямрал, түгшүүрт байдал үүсээгүй үед дэд хурандаа нар яг 17.00-д арилаад өгнө. Тэдний хувьд нөгөө Павловын шинжлэх ухааны туршилт хийдэг ноход шиг л тодорхой цаг болмогц сейфний хаалган дээрх баримлын шавар дээр дарахын тулд лацаа норгохоор шүлс нь ялгарцгаадаг юм. Тэр мөчөөс эхлээд би ганцаараа үлдэнэ. «Тагнуулын бүртгэл»-ийг би зуу дахин уншина. Мөн ерөнхий бүртгэлээс гадна хуягт танкийн техникийн тухай, флотын тухай, Бундесверын цэрэг дайчлах тогтолцооны тухай, францийн цөмийн судалгааны тухай, НАТО-гын түгшүүрийн дохиогоор ажиллах тогтолцооны тухай, бас өөр юуны ч тухай юм бэ өчнөөн зузаан номууд бий. — Чи ер нь хэзээ нэг цагт унтдаг уу? Босгон дээр дэд хурандаа Кравцов зогсож байхыг би анзаарсангүй. — Хааяа л, харин та? — Би ч бас хааяа л унтаж байна гээд Кравцов инээж байна. Кравцов өдөр бүр орой болтол сууж, харьяа анги салбаруудаараа хэдэн долоо хоногоор яваад өгдгийг би мэднэ. — Чамайг шалгаадах уу? — За. — Америкийн цэргийн нисэх хүчний 406-р тактикийн сөнөөгч онгоцны дадлагын анги хаана байдаг вэ? — Сарагоса, Испанид. — Америкийн 5-р армийн корпусын бүрэлдэхүүнд ямар ангиуд байдаг вэ? — Хуягт танкийн 3-р дивиз, 8-р механикжуулсан дивиз, хуягт морин цэргийн 11-р хороо. — Эхэлж байгаа гэхэд муугүй шүү. Суворов минь мэдээтэй л байгаарай. Удахгүй шалгалт ирнэ, хэрэв чи ажилдаа тэнцэхгүй бол штабаас хөөгдөнө. Харин намайг хөөхгүй ч гэсэн зүгээр өнгөрөөхгүй л байх. — Хичээе ээ нөхөр дэд хурандаа. — Харин одоо явж унт. — Дахиад ганц цаг ажиллаж болох уу? — Би чамайг явж унт гээд байна шүү. Солио өвчин тусчихвал чи надад хэрэггүй.

3

Хоёр долоо хоногийн дараа, урьдчилсан дүгнэлт гаргадаг дэд хурандааг тойргийн штабт байх үеэр би түүнийг орлон ажиллав. Хоёр шөнө нэг өдөр сууж бэлдээд «Бундесверын 3-р корпусын ирэх сард үзүүлж болзошгүй байлдааны идэвх» сэдэвтэй өөрийн анхны урьдчилсан дүгнэлтийг хоёр хуудас нимгэн цаасан дээр гаргав. Тагнуул албаны дарга энэ дүгнэлтийг үзээд нэгдүгээр хэлтэст өгөхийг тушаалаа. Бүх зүйл өдөр бүр хийгээд сурчихсан жирийн л нэг зүйл шиг өнгөрөв. Хэн ч миний бүтээлийг сайшаасангүй, бас шоолсонгүй.

start=-48 , cViewSize=50 , cPageCount=1

2 сэтгэгдэл:

тэнэг, мангар, новш, хуц,
bat (зочин)

dutuu orson bainaa

HERO

Дутуу ороогүй цаанаасаа ийм 3 хэсэг нь ийм богинохон.

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)