HERO'S WORLD : Тагнуулч Суворов 1 бүлэг 3-р хэсэг

Тагнуулч Суворов 1 бүлэг 3-р хэсэг

3.

Дивиз, хороодын ротуудыг хөндлөнгөөс харахад бүгд л адилхан мэт санагдана. Гэхдээ яг ч тийм биш л дээ. Батальон бүрийн нэгдүгээр рот бол нэгдүгээр рот л байдаг юм. Батальонд сайн муу янз бүрийн л цэргүүд байх бөгөөд харин батальон захирагч нар шилдэг гэсэн бүхнээ нэгдүгээр ротод хуваарилдаг юм. Хэрэв офицерууд дутагдалтай байгаа бол нөхөн хангалтаар ирсэн шинэ офицеруудыг эхлээд заавал нэгдүгээр ротод өгнө. Яагаад гэвэл нэгдүгээр рот нь цаг үргэлж батальоноо хөтлөх түүчээ нь болж явдаг юм. Нэгдүгээр рот дайсантай анхлан нүүр тулна. Харин тулалдааны эхлэлээс төгсгөл нь ихээхэн хамаардаг. Аль ч батальоны хоёрдугаар рот нь дундаж л байдаг. Хоёрдугаар ротын офицерууд нь над шиг юугаараа ч товойж тодроогүй офицерууд байх бөгөөд цэргүүд нь ч мөн адил. Гэхдээ хоёдугаар рот бүр нэмэлт тагнуулын бэлтгэл хийсэн байдаг. Энэ талаараа бол давхар мэргэжилтэй гэж хэлж ч болно. Юуны өмнө бусадтай адил байлдааны рот мөн хэдий ч хэрэгцээ гарвал өөрийн батальон болон хорооны ашиг сонирхлын дагуу тагнуулын онцгой ротын оронд эсвэл тэдэнд нэмэлт хүч болон үүрэг гүйцэтгэж чадна. Зөвлөлтийн армид 2400 мото буудлагын танкийн батальон бий. Тэр бүх батальоны гуравдугаар рот нь зөвхөн дугаарын дагуу ч биш амьдрал дээр ч гуравдугаарх нь л байдаг. Гуравдугаар ротод нэг ба хоёрдугаар ротод багтаагүй, хэтэрхий залуу, туршлагагүй эсвэл хэт хөгширсөн, ирээдүйгүй офицерууд алба хашдаг. Гуравдугаар ротод цэрэг үргэлж дутагдана. Тэр тусмаа Зөвлөлт улсын нутаг дээрх гуравдугаар ротууд нь ихэвчлэн огт цэрэггүй байдаг. Тэдний байлдааны техникүүд нь байнгын хадгалалтад зогсоно. Хэрэв дайн болбол мянга мянган ийм ротуудыг бэлтгэл хүчээр нөхөн хангаж богино хугацаанд жирийн байлдааны анги салбарын төвшинд хүргэнэ. Энэ тогтолцоонд маш гүнзгий утга учир орших бөгөөд дан бэлтгэл хүчээр бүрдсэн шинэ дивизүүд байгуулснаас хуучин дивизүүдийг бэлтгэл хүчээр сэлбэсэн нь мянга дахин дээр. Миний рот маш хурдан урагш одлоо. Замын эргэлт дээр би арагш харан танкуудаа тоолов. Одоогоор бүгд хурдаа жигд барьж байна. Миний ротын сүүлчийн танкийн араас шил даран цагаан далбаатай гинжит хуягт тээвэрлэгч бетон замаас оч үсчүүлэн хурдална. Миний сэтгэл амраад явчхав. Жижигхэн цагаан далбаа нь дундын хянагчид тэнд байгааг илтгэнэ. Харин тэд энд байна гэдэг нь дайн биш хээрийн сургууль эхэллээ гэсэн үг. Тэгэхээр дахиад удаан амьдрах нь ээ. Миний дээр тэмээлзгэнэ-нисдэг тэрэг гарч ирлээ. Доош тонгойн ниснэ. Агаарын урсгалд хамуулчихгүйн тулд салхины эсрэг хандан ниснэ. Би цамхаг дээрээ гарлаа. Баруун гараараа саравчлан харав. Нисгэгч нь бүр улбар шар үстэй юм. Нүүр нь яг л хэрээний өндөг шиг цов цоохор сэвхтэй ажээ. Харин цасан цагаан шүдтэй юм тэр. Инээж байна. Түүний өнөөдрийн авчирсан тушаалаас болж манай хорооны ротын захирагч нарын хувьд хүндхэн өдөр эхэлж буйг тэр нисдэг тэрэгний хүн мэдэж байна аа янз нь. Нисдэг тэрэг тэр даруй хөөрөн одлоо. Харин тэр улбар шар үстэй, цасан цагаан шүдтэй нисгэгчийн инээж байгаа нь харагдсаар...

start=-49 , cViewSize=50 , cPageCount=1

1 сэтгэгдэл:

тэнэг, мангар, новш, хуц,
mazaalai

Энэ үеийн тухай харуулсан зохиол бараг байдаггүй болхоор тэрүү сонирхолтой санагдлаа.Уншидаг нь цөөхөн юм уу даа.
Бөгс бөөр хов живний тухай бичсэн бол эр эмгүй багшираад сэтгэгдэл бичсэн байсан байх даа.

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)