HERO'S WORLD : Блогчид бултаараа яасан байх нуу...

Блогчид бултаараа яасан байх нуу...

  Зээ Амархан сайн байна уу. Билгийн тооллын арван дөрвөн, хөхөгчин гахай өдрийн өглөө эрээн мяраан хувцастай, элдэв шалдав зүйлс сугадсан, нэжгээд хэсэг улсууд зүг бүрээс зүүрмэглэн ирж байнам гэнэ. Цахим ертөнцөд Блог гэгч зүйлээр сүлбэлдэн ичнээ танил болсон ардууд нарийн биш бүдүүн биеэрээ цуглацгаажээ.

Тэгэхлээр Блогчид бултаараа яасан байх нуу... -

Олноороо баясах Зун цагийн зугаалга эхэлж байгаа нь энэ буюу.

Үүхэлзэнхэн Дүүхэлзэнхэн зогсох төмөр хөлгүүдээ унаад хөдөө тийш жолоо залжээ. Даамай танхил Херохон нь Ицмихэн, Хэрэмхэн, Пандахан нартай нэгэн экипаж болон 120 Герцийн хөгжмийн хэмнэлд таарсан бүхнээ тоосоороо даран давхиж, бусад таван машинуудынхаа тэргүүн эгнээнд заларч байв. Ширүүн цэвдэг урсгалтай хорин тохой гүнзгий голоор, хамгийн чадварлагаар алтан жолоогоо тас зуурсаар, тэвдэж сандралгүй гарсан жолооч нь Ицми байлаа. /Энэ үйлдэл буцан гол гарахад ч давтагдаж байв./ Баян ходоодоор Дээспигийн маань тэрэг сайр чулууг ухан, усыг цацалсаар голд ганцаар сууж үлдэв ээ. Кийборд овоо нүдсэн гэсэндээ гарт нь чадал суусан хэдэн эрчүүл тэрхүү зүг өмдийг шамлан урсгал сөрөн очив оо. Базаад хаясан алчуур адил барайсан Дээспигийн царайнаас аврал эрсэн харц угтан авав. За тэгээд Аттилагийн тэргээр чирүүлж, хүний хүчээр хавсраад гаргаж авсан түүхтэй юмсанжээ.

Сторми, Аттила, Мэс нар түлээгээ нь бэлдэж, гал өрдөж байх зуур Жоё, Батси, иргэн Балбар нар хорхогны чулуу түүхээр гол дотор кола булж суусан Херо дээр ирцгээв. Дараа нь харах нээ халааж байсан чулуу нь хага үсрээд Чепакийн хөлийн хуруу дээр буусан даг, үүү аааа гээд дэвхцэхийг бодоход. Их багш Сторми: хөөе хорхогонд хэзээ голын чулуу хийж байлаа гэв. Чулуу түүсэн нөхдүүд сонсон л байхдаа. Энэ завшааныг тохиолдуулан алс хол Улаанбаатар хотноо суугаа Аниргүй дээ талархлаа гэж хэлье, Бид бүхнийгээ сайн сайхан яваасай л гэж дөчийн бидоноо өгсөн байх. Энүүхнээр тэрүүгээр өлссөн хүмүүс хорхог хийж буй газрыг бүчин аваад арай л болоогүйг мэдээд цааш явж хөгжин цэнгэлдэж байх нь олонтаа.

Хангай дэлхий Блогчин омгийн ардуудад байдаг л сайнаараа хандаж нар, хур тэгширсэн өдрийг өгсөөр. Хэсэгхэн шиврэх борооноос хорогдон модны доор Батси хэрхэн Харуй гэгээ киноны Жекобтой адилхан болсноо өгүүлэхэд Лофлоф чоно залууг мөрөөддөгөө нуух юун. Хико ирж гал үлээж үлээж өгсөн түүний ачаар Гал ч сайхан бадамлан ассан мөн хэсэг нь Оронжмаа жүржийн бөмбөгөөр ногоон зүлэг нээ баруун зүүн тийш далий мурий өшиглөн баясан сууна. Херо зураг дархаар ийш тийш хүмүүсийн эвгүй поз хайн сажилсаар голын эрэг дээр ирэх агшинд Жоё ийг Лофлоф, Хэрэм, Өнөрөө, Панда нар элбээд усаар шалба норгож мань эр зугтааж байгаа дүр зураг үзэгдэв төдөлгүй Жоё зорилгоо өөрчлөн Оранж, Өнөрөө, Солайсе, Горжуйс нарыг хуурай газраас өргөн хөндийрүүлж цүнхээл дунд бүтэн биеэр нь норгоод авна лээ. Тэд нар ч нар үүлний цаагуур орсон үерээр гүй мөн сайхан сэрүүцсэн байх л даа.

Өнөө хорхогч болж амаа олохгүй, хутга хэрэглэлгүй бултаараа сайн гэгч нь идэж авав. Үүний дараа бүгд зүлэг ногоон дээрээ зууван дүрстэй тойрог үүсгэн суугаад Сөгнөөнчин Батсигийн гараас бор дарсыг мишээн аваад хамаг сайхан үгээ сэтгэлийн хиймориосоо ургуулан дэс дараагаар явж байв. Хүн бүрийн хэлсэн үг өгүүлбэр дээр Аанхаа маань давхар сэтгэгдэл үлдээж мөн түүнчлэн бусад нь яаж дуугүй байчхав магтах нь магтаж маазрах нь малийж явсаар хүн бүр зүрхнийхээ үгийг бугуйлдан гаргаж дуусав. Аттила, Елхан, Херо нар 11метр 800 см газраас ээлж дараалан торгуулийн цохилт хийж идсэнээ шингээж зарим нэгэн нь давс ганзагалахаар майхан зүг дайлаар мордож байв. Харуй бүрүй болж ил галыг тойрон суусан блогчид дуу хуураан аялж солгой, сөөмөл 20 гаруй янзын эгшиг тонноор уянгалаг сайхан дууны дугараа өргөж байсан нь одоо чихнээ цуурайтна. Чепак, Елхан нар өнөөх өдрийн хорхогны шөлөн дээ төчнөөн атга будаа үймж үдшийн зоог бэлдэж дуусгаад хамт олныхоо ходоодыг баярлуулж байгаа нь майханд нойрмоглож байсан хүмүүст сайхан үнэртэж байлаа.

Шөнө дунд хэсэг нь давсанд явах гэж байхад өөр нэг хэсэг нь давсанд явуулахгүйгээр хөндий дүүрэн эгшиглэх дуу хоолой гарч чийдэн гэх мэт зүйлсээр сэрээж байв, харин хөрш майхны хурхирах чинээ тийм ч таатай бус мэт байвч удалгүй монгол хүний шаламгай дасан зохицох ген-ийнхаа ачаар арга сэдэж л байв. Дээспи, иргэн Балбар хоёр Эр хүний үгс хэлэлцэж зарим хэсэг нь ой дунд мине тавьж бас зарим хэсэг нь арван тавны цагдаа хийж гүй мөн сайхан адал явдалтай дурсамтай үдшийг өнгөрүүлж байгаа чимээ анир майханд нойрмог давс ганзаглаж байгаа Херогийн зүүн чихээр ороод баруун чихээр гарч байлаа. Бор дарс хоолойгоор нь давдаггүйг нь мэдээд жимс жимсгэнэ авч өгсөн Ицми дээ баярлалаа Херо амтархан идсэнээ нуух юун. 

Усны хоржигнох чимээн дунд Аниме, Дурлагч, Санбюьти нар хэсэг нөхдийн хамтаар хөзрөөр наадаж элдвийг хүүрнэн сууна. Өглөөний зоогийг Мэс ахлагч тогоочтой Маус нар хийж мэлмий, ходоод хоёрыг холбов оо. Аниме Голын эрэг дээр толгой холбон шүлгээн уншиж, Дурлагч харин хог сэвээ нь хаман цэвэрлэж үлгэр дуусхад дөхөж л байв. Ингээд та бүхэн үргэлжлэлийг сэтгэгдэл дээрээ унмашина бизээ. Миний хувьд өвөл цагийн салхинд гаралтаас хойш  ойрдоо ингэж сайхан Блогчин гэр бүлтэйгээ хөдөө гадаа явсангүй ээ.

start=-8 , cViewSize=50 , cPageCount=1

42 сэтгэгдэл:

тэнэг, мангар, новш, хуц,
крафти

Та нар минь сайхан яваад ирсэн бол болооо болоо

AntiDotE (зочин)

Сайхан зуснууд шүү.
Даанч явж амжсангүй ээ.

Ицми (зочин)

Херод- сорри шөөөө. гэснээс буцах замд машаан эвдрээд баларсышд биднүүд. гээд яахуу дээ давкисаараан байгаал ирсэн юмдагуу даа. тээд хаашуур авч идээд баахан инээлджаал ирсэн юмдагуу даа. зугаалга гоя байсоон.

манай хөргөгчнөөс мах авсан хүнд: муу хүн юмаа чэээ. ижийтээгээн нийлж өрөөлдөж авсан махны маань дан шулсныг нь аваад явчихсан байагаа юм даа.мммммм... ингэнэ гэж бодоогүй болохоор би хяналт тавьсангүйлд. мах авч өгөөрэй чээ.

sabrina (зочин)

сайхан амарсан байна ш дээ. элдэв долоон хачиргүй тач гоё сийрүүлсэн байна.

Оранж (зочин)

гоя байсөөн...............Жоё хүнийг ус руу шидсэн болохоор би хариуга заавал авнаа..

Болдууш

Крафтигийн хэлснийг давтан өгүүлье дээ... хммм хүн яагаад дандаа элдвийн асуудатай тулгарч байдаг байнаа. хэрэггүй үед байдаггүй хэрнээ хэрэгтэй үед ношроод байхын... за за ажлаа хийлээ бака

Жинчин

jaa bolj bolj, uuug n neg 7 honog tvlhsen bol ch ....ntr

Ицми (зочин)

миний комент нэхх сонин хулгайлсан ч юм шиг бичигдчиж хаха. уншсан чинь. андуураал хамаг мах хамаад аваад явсан хэрэг шүү дээ

~Freedom writer~

Хэхэх. Та хэд сайхан яваад иржэээ.

ПАНДА (зочин)

Бид нээрээ сайхан яваад ирсэн шүү. Цаг агаар ч биднийг харж үзээд сайхан байсан.

MES POSTZ

Голын усанд машаан түрэх дасгал чинь өөрөө Монгол ундэсний бөхчүүдийн хийдэг асар их гүч шаардсан сайхан дасгал юм уу даа.

Бие хаа чангараад стоо сайхан болсон байна. Нэг зодоглочихмоор л банйа. Даанч Наадам өнгөрцөн байдаг интярр :Ъ

Зураг ахиу алсан бол торгон агшин алтан хором мөч элбэгтэй сайхан жамбори боллаа.

Зохион байгуулсан дээд удирдлагынхандаа болооод нийгмийн идэвх сайтай блогч олондоо гүн талархал илэрхийлий

LoveLove

Аймар яршиг төвөгтэй замаар явсан ч тэр хооронд тач тач залуу харж нүдээ баясгаж нтр ккк. Хэрэмийн хөөрхөн суулт нүдэнд харагдсаар байна :P. Зургаа үзхийнсс

MeGaN

яасан ч сайхым гоя яваад ирсэн бол яаахуу дэээ
гээээнтхэн нээх атаархчилааа

Мауз

цаг агаар нээрээ гүймөн сайхан байсан тэ? адал явдалтай хөгжилтэй гоя яваад ирсэн шүү.

Жулиа

Гоёымөө гоёын.

Оранж

миний гар нтр цул өвчин. би машин чирж гаргасан биш дээ ямар........
гэснээс ЛОФЛОФ стор 2 түрүүлж явсан хэдийг жимс зардаг хүүхдүүд байна гэж бодсон гэсэн хаха.

Аниргүй (зочин)

одооо бидонооо авы л эдр :P

бидоны зураг хаа байна?

ерөөсөө муу бидоныхоо зургыг жил бүрд нь авч цуглуулж байгаад жил жилээр нь хадаад албом гаргадгым уу

дашрамд хэлхэд энэ жилийн бидоны зураг түрүү жилийн бидоны минь зургыг өгч тус болчикээч түмэн олооон???????

MeGaN

хэхэ эзэн нь яваагїї хэрнээсээ бидон нь явсан ай азтай бидон бн дааа хэхэ

SUNShine®

Гое явжээ

SinГ©ad O'Connor

Хүнийхээр бол ядарч харин блогчдынхоор бол жомборойдож, наргиж цэнгэсэн юм уудагуудаа. Гэртээ ирээд блогчныхоо багийг тайлтал ядарсан бие орон дээр бүхлээр унасан байхуй. Энэ жомборой надад ихийг өглөө.

SinГ©ad O'Connor

Сээгий бичихийн тулд мозилла суулгах нь ч хаашайн мозиллатай ком хайж 3 өрөө хэслээ гэж мэгээд.

Runner

ямар гоёын. атаархав.

Мауз

хахаха жимс зардаг хүүхдий? ахаа аниа жимс авкүмү ингээд дагаж гүйдэг байж.

САНАСААР

saikhan yavaad irsen bna sh dee
tas bichjee bi daanch hol bna end mongoloor bichikh ch bolomj alga ter min tavij bgaa heseg laitai

AEЯO

Гоя чааж

Эрка (зочин)

Гоё явжээ

Хасар (зочин)

Тэгэж мэгээд явцан байсымуу даан ч нэг эзгүйрэх аядцымаа цус гэж.

SinГ©ad O'Connor

өө тийн байна гүүгл кромоос зүв зүгээр сээгий бичдэг болчиж ашгүй ашгүй өмнөх бичлэг дээр чинь бичий гэж боджийсын одоо сээгийддэг хэрэг ээ. Хамгаалалтын кодоо сээгий хэсэгтээ авч хаясанд баярлалаа.

≡ Панда ≡

Нээрээ болжийшд. Ашгүй дээ. Херо баярлалаа

болор

runner-н үгийг давтахаас...

RainBow

сайхан хөдөө явхиймсан...
сайхан зугаалсан бололтой =]

Zeusy (зочин)

Хэзээ ч мартахааргүй сайхан жомбойродсоон :)

Joe.

хамгийн гоя хэсгийг нь та нар мэдкүл дээ би гэрч болсон хүн шүү яг орой манай майханд яаалаа чэээ идар хэхэ

сайхан явсөөөөөн

Хасар (зочин)

Хүүе би хэзээ нэг намирцан дарцаг барьцан шааж явахын болдоо хөөрхий.

Сэгсгэр Сэрээ-Анааш

Атаархмаар сайхан зугаалжээ та нар.

HERO

Кратпи: сайхан явлаа гэж.
Анидоте: Амжуулахгүй нтр
Ицми: би танайхаас ундаа л зөөж гаргасан хэхэ хэн махийг нь зөөчихөв дөө. тэнд очоод мах илүү гараад байсан ийм учиртай юм бий
Сабрина: тач сийрүүлнэ гэж байна бас
Оранж: чи норсон байгаагаарай зураг авхуулы гээд байсан, дуртайл байсан юм байх гэж бодсийш дээ.
Болдууш: Гамбамз их үгүйлэгдсэн дээ тэнд. мэдсээн харин тийн явах боломжгүй шалтгаантай байсныг чинь
Жинчин: 7 хоног арай хэтэрнэt.
Фрийдом врайтер: муу лав явсангүй ээ.
Панда: Тэнгэр хангай харж үзлээ хөө.
Мэс: чи ч ганцаараа Сторми ахын машиныг түрж гаргаж нтр, хүн амьтан хөмөр хамах гээд ихэл бяр амтагдсан байж дээ.
Лофлоф: та ч тач залуу л яриад салахгүй байсан даа.
Меган: атаархлаа нуу нтр
Маусе: хоол хийж аягалж өгч байсан баярлалаа гээд л
Жулиа: тийш дээ.
Аниргүй: ихэд гайхав ямар нь ханзтай хүн бэ гэж бодов, бидоныг чинь бүр ганцааранг нь ташааг нь тулуулж зогсоож байгаад зургийг нь авсаан
Саншайне: гоё л байлаа.
Хэрэм: Чиний энэ мүр их хөдөлмөрийг үнэлээд хором дээр сээгий бичдэг болгож блог коде заслаа ш дээ.
Гүйгч: яагаад атаархаад байгаам.
Санасаар: харин тийн энэ охидууд л мине тавьж байсан.
Аеро: тэнд чамаар л дутсан баахан охидууд, бүр залгаж малгаад л
Эрка: одоо муухай яаж явах уу даа, гээл гоё явлаа ш дээ.
Хасар: биднуус ийг явсан үеэр блог чимээч гүй байсан юм ууу аан тэгнээ тэр.
хэрэм,Панда: амар болсон бол ашгүй дээ.
Болор: гүйгчийн хариултыг давтахаас
Солонго: Монголд ирчхээд яваарай, ааруул нтрээ идээрэй хэхэ
Батси: чи ч ирээдүйтэй сөгнөөчин байна лээ.
Жоё: танай майхан доторх дуу шуу яг л хажууд нь байгаа мэт тод сонсогдоно лээ. :P
хасар: заавал дарцаг барих юм уу.
анааш: энэ хүмүүс атаархахгүй уншиж болдоггүй юм болов уу хэхэ.

Оранж

Аерогоор дутаад залгаж ярисан гэж бодсиймуу? хаха. Херо чи инэгж болкүээ... тэр 1,2-р найз охидуудад нь хэл. тэдүүс надын утсаар айр удаан ярицан.

Хикару

аая гоя явцгаажээ

Хасар (зочин)

Дарцагийг бол асаалттай танк шиг барина.Таануус байхгүйд миний блог чимэх хээх арай даварсан хэрэг байх.

fc (зочин)

гоё яваад иржээ хэхэхэхэхэ үлдэж хоцорсондоо машид ихээр харамсав хэхэхэхэхэ

HERO

Оранж: би 1,2,3,4,5 дугаар найз охидуудад нь хэлсэн
Хикару: аанхан
Хасар: Хэлсэн шүү.
Эфси: яагаад үлдэв шалтгаан юунд байв.

Simple

Сайхан зугаалцгаажэээ :)

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)